БИЛГИЙН ТООЛЛЫН 14 /2026.10.25 / НЯМ ГАРАГ
Намрын адаг шар нохой сарын Найман цагаан хар бич өдөр
- Үс засуулахад:Эд мал арвидна
- Нар ургах, шингэх: 07.26–17.47
- Барилдлага:Үхэх
- Шүтэн барилдлага: Мунхрахуй
- Суудал:Ус
Аргын тооллын 10 сарын 25, Адъяа гараг. Билгийн тооллын 14, Дэлгэрүүлэгч одтой, хар бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт гаргавал зохистой. Ус шинээр үргээхүй засуулахад эд, мал арвидна.
Г.ГАНЦЭЦЭГ






Өдөр тутмын мэдээ


