The MongolZ баг Румын улсад болж буй PGL Masters Bucharest 2026 тэмцээний эхний тоглолтод Аurora багийг хожлоо. Энэ тэмцээнд Туркийн FUT Esports болон The MongolZ багууд эхний хожлоо аваад байна.
Монгол улсын цахим спортын төрлийн The MongolZ баг PGL Masters Bucharest 2026 тэмцээний нээлтийн тоглолтоо амжилттай эхлүүлж туркийн aurora багийг хоёр нэг гэсэн харьцаатайгаар буулган авлаа. Энэхүү тэмцээн нь тэдний шинэ тоглогч Гантулга nin9 Есөнтөмөртэй хамт tier-one зэрэглэлийн тэмцээнд анх удаа оролцож буй дебют тоглолт юм.
Тоглолтын явцад The MongolZ баг өөрсдийн сонгосон Inferno мап дээр нэмэлт цагт арван хоёр арван зургаа гэсэн харьцаатайгаар хожигдсон ч дараагийн Nuke мап дээр арван гурав хоёр гэсэн харьцаатайгаар итгэл төгс ялалт байгуулж тоглолтын харьцааг тэнцүүлсэн байна. Улмаар шийдвэрлэх Dust2 мап дээр арван гурав есөн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авснаар тэмцээний нэг тэг гэсэн ялалттай багуудын хэсэгт орлоо.

Уг тоглолтод Банзрагч 910 Өсөхбаяр 1.55 гэсэн мап үнэлгээтэйгээр багаа тэргүүлсэн бол Мөнхболд techno Содбаяр 1.51 нар тоглолтын санаачилгыг гартаа авч, пистолеттой хоёр үеийн хожлын хамтаар The MongolZ багт 13-9 харьцаатай ялалт байгуулахад туслан, 1-0 гэсэн үзүүлэлттэй багуудын хэсэгт байр сууриа баталгаажууллаа. The MongolZ" баг энэ ялалтаараа Valve-ийн албан ёсны чансааны систем болох VRS (Valve Ranking System)-д нэмж 84 оноо авсан байна. Энэхүү онооны нэмэгдлийн ачаар тэд ирэх сард болох Сингапурын Major тэмцээний шууд хоёрдугаар шат (Stage 2 буюу Elimination Stage)-нд урилгаар оролцох боломж нь 98.4 хувьтай болж, бараг бүрэн баталгаажиж байгааг HLTV онцолжээ.
ТАТАР МАЙДАР






Спорт


