Dark Light
Нийгэм | 2025-05-21

725 ХҮНИЙГ УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үнэлгээний тайлан болон үр дүнг танилцуулах уулзалт боллоо.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банкны санхүүжилтээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ төслийн хүрээнд “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг ГБХНХЯ-ны Сургалт, үнэлгээ, судалгааны институт хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй 17 мэргэжлийн хүрээнд ур чадвар олгох сургалтыг зохион байгуулсан.
Ур чадвар олгох сургалтад 725 хүн хамрагдсан бол мэргэшүүлэх сургалтад 300, иргэний өмнөх мэдлэг ур чадварыг хүлээн зөвшөөрөх (RPL) үнэлгээнд 200 иргэнийг хамруулжээ.
“Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр” нь оролцогчдын ур чадварыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлснээрээ онцлог байсан.
Хөтөлбөрийн үр дүнгийн үнэлгээ, процессын судалгааг “Нийгмийн бодлого, хөгжил судалгааны хүрээлэн” гүйцэтгэж, судалгааны арга зүйн зөвлөмжөөр дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00