БИЛГИЙН ТООЛЛЫН 25 /2025.05.22 / ПҮРЭВ ГАРАГ
ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 05:06-20:32
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын тавдугаар сарын 22, Бархасбадь гараг. Билгийн тооллын 25, Могойг хүлэгч одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 05:06 цагт мандан, 20:32 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.