Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хороо, Денверийн гудамжны авто зам, Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх 1.4 км авто замыг хааж, шинэчилнэ. Тодруулбал, тавдугаар сарын 24-ний 23:00 цагаас 26-ны 06:00 цагийн хооронд хааж, засварлана.
Зам засварын ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.