Dark Light
Нийгэм | 2025-05-21

ҮХЭР: БАЙР СУУРЬ, НЭР ХҮНДЭЭ ЗӨВ АШИГЛАХ ҮЕ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Орлого нэмэгдэх боловч тэр хэмжээгээр гэнэтийн зарлага ихэснэ. Аз амжилт гэнэт санамсаргүй ирнэ. Гэхдээ орлогоо улам сайжруулах гэж санхүүгийн эрсдэлтэй алхмууд хийх нь маш осолтой. Их мөнгө хүний мөн чанарыг шалгана. Хэрэгцээгүй үйл ажиллагаанд эртнээс арга хэмжээ авахгүй бол нэлээд их мөнгөний зарлага гарна. Хэцүү асуудалд орооцолдож нэр хүндээ унагаахаас сэргийл.

Үхэр: Байр суурь, нэр хүндээ зөв ашиглах үе. Мөн нэр нөлөөтэй түншүүдийн харилцаа холбоонд түшиглэн үйл ажиллагаа явуул. Гаднын таагүй нөлөөнөөс хамгаалахад сайн хамт олны бүрдэл чухал нөлөө үзүүлнэ. Эрүүл мэнд асуудалд орж магадгүй байна. Буруу амьдралын хэв маяг баримтлах хандлагатай байгаа тул өөрчлөлт хий.

Ихэр: Ажил амьдралаа өөрчлөх шинэ шалтгаан гаргахыг үгүйсгэхгүй. Шинэлэг санаа олж, шийдвэрээ гарга. Энэ өдөр ажилд алдаа гарч магадгүй. Гэхдээ эрч хүчтэй байж бүхнийг даван гарахыг хичээ. Дарга удирдлагатай харьцах үед хэт бие тоох эсвэл худал долигоносон байдал гаргаж болохгүй.

Мэлхий: Өнөөдөр мэдрэлийн систем эмзэг байна. Энэ өдрийн зарим үйл явдал өнгөрсөн түүхийг тодруулж өгнө. Ирээдүйд илүү санхүүгийн эрх чөлөөтэй амьдрахад туслах хөрөнгө оруулалт хийх боломж гарна. Хэрэв эрх мэдлийн төлөөх тэмцэлд оролцохыг хүсвэл мэдрэмжтэй бөгөөд ухаалаг бай. Өнөөдөр та дотнын хүмүүсээ өөр өнцгөөс харах болно. Амьдралын үнэтэй хормуудаа эргэж ирэхгүйг ухаарна.

Арслан: Хийхээр төлөвлөсөн ажлынхаа нарийн төлөвлөгөөг өнөөдөр гарга. Алдаа гарахаас битгий ай. Амьдралын дардан биш замаар явж байгаа гэдгээ мэдэр. Зорилгодоо хүрэх замаа эрж олох нь чухал. Өөрийн дуртай ажлаа хийхийн зэрэгцээ тавьсан зорилго руугаа явж чадаж байна уу гэж өөрөөсөө асууж, дүгнэ. Бүх зүйлийг эцэст нь хүрсэн хойно ойлгох нь алдаа гэдгийг сана. Бусдын үгэнд автаж буруугүй хүнд муу санавал сайхан боломжоо алдах байдалд орно.

Охин: Чухал гэрээ хэлэлцээр байгуулах бол болгоомж илүүдэхгүй. Янз бүрийн эрсдэлтэй аз сорьсон үйлдлээс холуур тойрохыг хичээгээрэй. Өөрийн талаарх бусдын бодлыг тодруул. Ээдрээтэй нөхцөл байдалд хууран мэхлэх үйлдэлд өртөхөөс сэргийл. Гол давуу талаа өрсөлдөгчдөө бүү таниул.

Жинлүүр: Хэдий шинэлэг сэтгэлгээ танд хүчтэй байгаа ч гэлээ хуурмаг хандлага гарч болох тул бүх ажил хэргээ зөв зүйтэй байгаа эсэхийг шалга. Бусадтай харьцах харилцаандаа дүгнэлт хий. Энэ үед гэрээ хэлэлцээр, арилжаа наймааг дуусгах гэж яарах хэрэггүй. Хийж буй ажлаасаа сонирхол буурах, хангалттай урам зориггүй болж, уйтгарлах хандлага ажиглагдана.

Хилэнц: Хэсэг хугацаанд сэтгэл санаа тогтворгүй байх тул хуучны ажлаа амжуулж дуусга. Удахгүй дасал болсон хэмнэлдээ орно. Аливаа сонголтыг дан ганц сэтгэлийн хөөрлөөр бүү хий. Халдварт өвчин тусах эрсдэл байна. Дотнын хүмүүстэйгээ муудах, сөргөлдөх, таагүй харьцаатай болох зэргээс сэргийл.

Нум: Гэнэтийн үүрэг даалгаврууд, хөндлөнгийн нөлөө таны анхаарлыг сарниулна. Ажлынхаа чиглэл эсвэл байршлыг өөрчлөхөд сайн үр дүн ирж магад. Бизнес эрхлэгч нар хуучин түншүүдтэйгээ ажиллах үедээ худалдаа, наймаа нь амжилттай байх магадлал өндөр. Харин шинэ танил танил найдваргүй зан гаргаж таны цагаас үрэх бололтой.

Матар: Хүсэл мөрөөдлөө биелүүлэх сэтгэл санааны эрмэлзэл дүүрэн байна. Гэхдээ шийдэмгий алхам бүү хий. Үл хөдлөх хөрөнгө бүү худалдаж ав. Санхүүдээ тохирсон зүйлс худалдан авбал танд таашаал өгнө. Та ирээдүйд бодсон санаснаа биелүүлэхийн тулд хэмнэлтийн горимыг сонго. Холын бодолгүй хүний үгэнд бүү ор.

Хумх: Сэтгэл зүйгээ удирдах арга барил чухал өдөр. Санаа зовоосон асуудлаа мартахыг хичээ. Од эрхэс танд хамтран ажилладаг хүмүүстэйгээ ажил төрлөө нэгдэн эрхлэхийг зөвлөж байна. Дотнын хүмүүсийнхээ санхүүгийн дэмжлэгт найд. Ихэнх хүмүүс өөрийн хүрээллийн хүмүүстээ сэтгэл хангалуун байна.

Загас: Амжилтаа ахиулах хүсэлд хэт бүү авт. Түншүүд эсвэл хамт олонтойгоо муудалцаж магадгүй. Ажлаа ч амьдралаа ч аль алийг нь анхаарлын гадна орхиж болохгүй. Маргаантай хэлэлцүүлэгт оролцохоос зайлсхийх хэрэгтэй. Зөрчил үүсвэл тэвчээртэй байж, буулт хий. Бусдын үгийг сайн сонс.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00