2025 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 12 зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэр бүл бүгдээс дээгүүр тавигдана. Дотнын хүмүүстэйгээ эелдэг зөөлөн харилцаж, өөрийгөө шинээр нээж харуул. Дасгал хөдөлгөөн сайн хийж шингэн сайн уу. Өнөөдөр архи, спиртийн төрлийн ундаануудыг бага хэрэглэх нь тохиромжтой. Эрүүл амьдралын хэв маягийг судал.
Үхэр: Амьдралаа өөрчлөх оролдлогоо хийнэ. Өөрийгөө чадна гэдгээ баталж сэтгэлийн таашаал хүртэх нь таатай байх болно. Шинээр бүтээх бүхий л үйлдлийг од эрхэс дэмжинэ. Тэвчээртэй байгаарай. Шинэ салбарт хүчээ үзэх хэрэгтэй. Энэ үед амжилт олох магадлал өндөр байна.
Ихэр: Эерэг зүйлийн тухай дандаа бодох нь зөв ч бусдын гаргах хуурмаг хандлагаас болгоомжил. Хэн нэгэн таныг хуурахаар оролдож болох юм. Хэрэв чухал баримт бичиг дээр гарын үсэг зурах шаардлага гарвал хуулийн мэргэжилтнээс зөвлөгөө ав. Ганц бие хүмүүсийн амьдралд янаг амрагийн адал явдал их байна. Та эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй.
Мэлхий: Гэнэтийн учралд бэлэн бай. Таны санаа бодол тогтворгүй байна. Өөрт оногдсон ажил хэргийг шуурхай шийдвэрлэ. Бусдыг сонсож, хүлээцтэй байдлыг гарга. Та маш завгүй ажиллах боловч хувийн амьдралд том асуудал гарахгүй. Энэ давуу талаа сайн ашигла.
Арслан: Энэ үед хийж байгаа үйлдлийнхээ учир шалтгаан, үр дагаврыг урьдчилан төсөөлж үз. Өмнөх алдаанаасаа суралцахын оронд амьдралын бэрхшээлүүдийг урсгалаар нь хүлээж авах хандлага гаргаж болзошгүй. Өөрийн сул талуудаа өөгшүүлэхгүй, аль болох засах гэж оролдох хэрэгтэй. Ойр дотнын хүмүүстэйгээ сайхан харьцаж чадахгүй бол зөрчил үүсэх болно.
Охин: Удирдах шатны дээд байгууллагад хандахад таатай өдөр. Зарим санаа зовоосон ажил таныг тавгүй болгох бололтой. Харин шинжлэх ухааны чиглэлийн нарийн мэргэжлийн ажил хэрэгт таатай боломж гарна. Хэт ачаалалтай ажиллах шаардлага гарвал гарах үр дүнг сайн бод. Зарим ажил таныг огт амраахгүй хир нь үр дүн муутай байх тул бүүр стресст оруулна.
Жинлүүр: Ужиг болсон асуудал сэдэрвэл томоохон хэрүүлийн алим болох бололтой. Хамгийн гол нь бүү алдаа гарга. Шинэ ажил эхлэх болон өөртөө ажил үүрэг нэмж авах хэрэггүй гэж од эрхэс сануулж байна. Аливаа үйл хэрэг харахад хялбар мэт боловч хийхэд хүнд өдөр байх болно. Хайр сэтгэлийн харилцаанд эргэлт болох үйл явдал тохиолдоно.
Хилэнц: Ажил хэргийн маргаанд оролцох бол сэтгэл хөдлөлөө барьж бай. Таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Өнөөдөр олон зүйл ярих хэрэггүй. Идэвхтэй ажиллах, амрахыг хослуул. Найз нөхөд болон гэр бүлтэйгээ чөлөөт цагаараа гадагшаа гар. Аль болох хүнд сэдвийг хөндөхгүйгээр хөнгөн хошигнох чадвар танд байх бололтой.
Нум: Өнөөдөр чухал асуудлыг шийдвэрлэх ч хийсэн ажлын үр дүн шууд гарахгүй. Бүү яар. Өвөрмөц арга хэлбэр эрхэлдэг ажил үйлчилгээгээрээ ашиг олоход тус болно. Харилцан ойлголцол хамгийн чухал үе. Гэр бүлд ойлгомжгүй харилцаа үргэлжилнэ. Зарим ажил хэргээ хойш нь тавьж, хувийн амьдралдаа цаг гаргахыг зөвлөе.
Матар: Та дур булаам харагдаж мэдрэмж сайтай байна. Удаан үргэлжилсэн их ачааллаас болж таны үйлдэл замбараагүй болж байна. Хийх ажлаа урьдчилан төлөвлө. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, сайн унтаж амар. Сайн амарвал их хүч гаргалгүйгээр таагүй зүйл, сэтгэл санааны хямралаас гарна. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүл.
Хумх: Харьцаандаа эрс ширүүн байх нь тохиромжгүй өдөр. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөх болон түргэн цочир зан гаргах нь ажлаа хийхэд саад болж мэднэ. Эрүүл мэндэд тааламжгүй бол заавал шаардлагагүй уулзалт, ярианд оролцсоны хэрэггүй. Эсрэг хүйсийн хүнтэй харьцаа тогтооход бэрхшээл гарна. Хайрын харилцаанд тааламжтай боломж гартал түр тэвч.
Загас: Хувийн ур чадвараа нээх үзүүлэх цаг үе. Хамтрагч нартаа чадварлаг байдлаа мэдрүүл. Нэр хүнд сайн байвал таны гаргасан саналыг хүлээн авахад бэлэн байна. Шинэ төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлэхэд бэлэн болго. Хэрвээ та хувийн харилцаандаа сайн сайхан бүгдийг хүсэж байгаа бол амьдралынхаа хамгийн чухал зүйлд анхаарлаа хандуулах цаг болсон байна.