Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, "Grow with Google Mongolia" хөтөлбөртэй хамтран 350 залуучуудад зургаан чиглэлийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх цахим, танхим хосолсон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.
1. Цахим аюулгүй байдал (cyber security)
2. Ахисан түвшний өгөгдөл шинжилгээ (Advanced data analytics)
3. Төслийн менежмент (project management)
4. Мэдээлэл технологийн автоматжуулалт (IT automation with phyton)
5. UX дизайн (UX Design)
6. Дижитал маркетинг ба цахим худалдаа (Digital marketing & ecommerce) хичээлүүдээс 3 сарын турш сонгон суралцах боломжтой.
Google компанийн албан ёсны эрхтэйгээр хэрэгжих “Google Career Certificates” хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын цахим шилжилт, мэдээлэл, технологийн салбарын хөгжлийг дэмжих, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ур чадварыг оролцогчдод эзэмшүүлж, мэргэжлийн боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх юм. Дэлхийн 80 гаруй оронд хэрэгждэг 2,400,000 төгсөгчтэй "Grow with Google" хөтөлбөрийг Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл болон дотоодын хүний нөөцийн ур чадварын хэрэгцээ шаардлагад уялдуулан боловсруулсан ба бүх мэргэжлийн сургалтууд нь хиймэл оюун ухааныг ашигладгаараа онцлог юм.