Dark Light
Нийгэм | 2025-05-26

Б.БАТЦЭЦЭГ: ФИЛИППИН УЛСТАЙ ХАМТРАН ГАРГАСАН МЭДЭГДЛИЙГ ГУЙВУУЛСАН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд:
БНХАУ, Тайванийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд "Монгол Улс Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний эзэмшлийг хүлээн зөвшөөрсөн" гэх агуулгатай ташаа мэдээлэл гарах боллоо. 
Энэхүү мэдээлэл нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Филиппин Улсад айлчлах үеэр гарсан хамтарсан мэдэгдлийн агуулгыг илт гуйвуулсан агуулгатай байна.
Монгол Улс, БНФУ-ын хамтарсан мэдэгдлийн 12-р заалтад талууд Маргааныг эв зүйгээр шийдвэрлэх тухай Манилагийн тунхаглал, НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцыг дагаж мөрдөхөө дахин нотолсон бөгөөд энэ нь Монгол Улсын эл асуудлаар баримталдаг маргааныг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг дэмжих, нутаг дэвсгэр, хил хязгаарын маргаантай асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимтай бүрэн нийцэж буй болно. 
Олон улсын харилцааны дэг журамд гарч буй өөрчлөлт зэрэг тодорхой хүчин зүйлээс хамааран Монгол Улсын гадаад бодлоготой холбоотой ташаа мэдээлэл олон улсын хэвлэлээр гарах хандлага нэмэгдэж буй тул та бүхнээс албаны эх сурвалжид хандан мэдээллээ баталгаажуулж байхыг хүсье" гэжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00