"Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг" төрийн ордонд өнөөдөр /2025.05.27/ болж байна.
Автотээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон: Өнөөдрийн хэлэлцүүлэг цаг үеэ олсон чухал хэлэлцүүлэг болж байна. Унадаг дугуй, суррон, скүүтэртэй холбоотой гэмтлийн статистик тоонуудыг ГССҮТ-өөс танилцууллаа. 2022 оноос хойш нийт бүртгэгдсэн 985 гэмтлийн бүртгэлүүд байж байна. Энэ нь хөнгөн ба хүнд хэлбэрийнх. Скүүтэр гэж юу юм бэ, цахилгаан дугуй гэж юу вэ, суррон гэж юу вэ. Эдгээрийн техникийн үзүүлэлтүүд, эдгээрийг замын хөдөлгөөний дүрэм журамд заасан заалтууд, хуулийн зохицуулалтууд нь ямар байгаа юм. Хууль хяналтын байгууллагаас замын цагдаа болон тээврийн цагдаа зохицуулалтуудыг хэрхэн уялдуулж байсан бэ. Сая олон илтгэлүүд явлаа. Маш ойлгомжгүй, хоорондоо уялдаа холбоогүй явж байсан зохицуулалтуудыг хуультай, дүрэмтэй, ойлгомжтой болгох, иргэд олон нийтэд үүнийгээ сайн сурталчлан таниулах, дэлхийн бусад орнууд яаж скүүтэр суррон цахилгаан дугуйны хэрэглээг хийж байна. Манай орон яах ёстой вэ. Ойлгомжгүй байгаа зохицуулалтуудыг ойлгомжтой болгох шаардлагатай байна. Сурроныг техникийн хяналтын үзлэгт оруулна. Үйлдвэрлэсэн орны арлын дугаартай, техникийн зохицуулалттай байдаг. Бусад орон ч энэ техникийн үзлэгийн хяналтыг хийдэг байх ёстой. Он гарснаас хойш 28 сурроныг бүртгэлжүүлээд, техникийн хяналтын үзлэгээр оруулаад, улсын дугаар олгоод явж байгаа. Цаашдаа ч сурроныг техникийн үзлэгийн хяналтад оруулна. Суррон нь үйлдвэрлэгчээсээ 3-4 төрлийн зориулалттай байдаг.