Dark Light
Нийгэм | 2025-06-05

А.ДАГВАДОРЖ: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АВААР ОСОЛ ГАРАХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ДЦС-3-т гарсан ослын талаар мэдээлэл хийлээ. 
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж: Эрчим хүчний салбарт гарсан үйлдвэрлэлийн ослоор амиа алдсан ажилтны тоог сүүлийн таван жилээр авч үзвэл 2020 онд 3 хүн, 2021 онд 1 хүн, 2023 онд 3 хүн, 2024 онд 3 хүн амиа алджээ. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр эрчим хүчний салбарын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг хийсэн. Зөвлөгөөнөөр гарсан асуудлыг Засгийн газарт тавьсан байдаг. Зөвлөгөөнөөс гарсан санал шаардлагыг тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт 2023 оны аравдугаар сарын 2-ний өдөр хүргүүлж байсан. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос юу хэлдэг вэ гэхээр бидэнд өнөөдөр боломж нь ийм байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе, та бүхний цалинг ийм хэмжээнд л олгох боломжтой гэдэг зүйлийг байнга ярьж ам тагладаг. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа ажилтнууд хагас цэрэгжилттэй ажилладаг. Тэнд ямар нэг байдлаар аваар осол гарахад заавал зогсоох үүрэг хүлээдэг дүрмээрээ. 30, 40, 60 жил эрчим хүчний салбарын ачаалал энгийн ажилтнуудын нуруун дээр л явж ирсэн. Цаашид аваар осол гарах нь цаг хугацааны л асуудал. Энэ бол тодорхой. Ийм ажлын байранд хүн ажиллах уу? Монгол хүн орой унтаад өглөө нь сэрдэг байгаасай. Өглөө ажилдаа яваад орой гэртээ ирдэг байгаасай. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00