Dark Light
Нийгэм | 2025-06-05

ТОГОРУУНЫ БАЯР БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уламжлал болгон зохион байгуулагддаг "Тогорууны баяр" Хэнтий аймгийн Биндэр сумын Цагаан нуурын хөвөөнөө 2025 оны 6 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдана.

11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг баяр нь Монголд болон дэлхийд ховордож буй цэн тогоруу болон ус намгархаг газрын хамгааллыг нутгийн иргэдтэй хамтран сайжруулах, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутаг руу чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаанд тогоруутай нутгийн иргэд, малчид, тогоруу судлаачид, байгаль хамгаалагчид болон эко клубийн сурагчид зэрэг тогорууг хайрлан хамгаалдаг олон талын хүмүүс нэг дор цуглардаг онцгой баярын өдөр билээ. 

Тус баярын арга хэмжээнд бэсрэг наадам, үндэсний урлагийн тоглолт, шүлгийн уралдаан, тогоруутай нутгийн авьяаслаг хүүхдүүдийн бүжиг, зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана.

Та баярын үеэр Монгол орны тогоруунуудын судалгаа, хамгааллын ажилтай танилцаж, тогоруу хамгаалах үйл ажиллагаанд нэгдэх боломжтой. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00