2025 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Орчин нөхцлөө солих шаардлагатай болно. Үнэхээр таныг залхаасан ажлын байрыг ирээдүйдээ итгэх итгэл чинь тод байвал яаралтай орхи. Өнөөдөр найз нөхөд, санаа нэгтнүүдийн хүрээ нэлээд өргөжнө. Эрдэм боловсролтой эсвэл эрх мэдэлтэй хүмүүстэй танилцах магадлалтай. Зарим хүмүүст хувийн ур чадвараа тод харуулах боломж гарна.
Үхэр: Таны дэвшүүлсэн өвөрмөц санаа хүмүүст таалагдана. Өнөөдөр эхэлсэн арилжаа наймаа амжилттай байна. Мөн шинэ төсөл байгаа бол эхлүүлэх хэрэгтэй. Гэхдээ гүйцэтгэлийг бага багаар байнга хянахаа бүү мартаарай. Ойр дотнын танилууд, найз нөхдөөс тусламж авч магадгүй. Тэд бодсон санаагаа амьдралд хэрэгжүүлэхэд тань туслах болно.
Ихэр: Саад бэрхшээлтэй үед ч аз жаргалыг олж хар. Таны эрч хүч бага зэрэг муу байвал өөрийн сэтгэлээ сэргээх зүйл хий. Бага зэрэг эмчилгээ сувилгаа хийлгэж болно. Энэ бүхэн танд тааламжтай байж, сайхан энергийг өгнө. Залуу хүмүүс хэн нэгэнд татагдах магадлалтай байна. Хайртай хүнтэй бол дотоод сэтгэлээ уудалж өөрийгөө чөлөөл. Гэр бүлийн асуудлаа тогтворжуулах нь амьдралын үнэлэх чадвартай болгоно.
Мэлхий: Хэрвээ тодорхой хугацаанд санаа зовоож байсан дотоод асуудлуудаа нэг тийш болгохоор шийдсэн бол энэ өдөр тохиромжгүй. Харин сэтгэл санаа тайвширсан үед асуудлыг шийдвэрлэсэн нь дээр. Бүтээлч үйл ажиллагаа болон багийн ажиллагааг баримтлах нь өгөөжтэй байж, олон нийтэд өөрийгөө зөв илэрхийлэх боломж гарна. Энэ бүхэн таны ирээдүйд сайнаар нөлөөлнө.
Арслан: Оюун ухаан сорьсон үйл хэргийг гүйцэтгэх чадвар сайтай байна. Байр сууриа хадгал. Тусламж хэрэгтэй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх нь бэрхшээлтэй байна. Хүмүүст хангалттай тусалж чадахгүй байгаагаас сэтгэл тань зовно. Аливаад чин сэтгэлээсээ шударга хандах хэцүү ч энэ чанар муу зүйл биш. Сонголтоо зөв хий. Шийдвэрээ цаг үед нь тохируулан гарга. Сэтгэлийн хөөрөл, бүдүүлэг байдал бүү гарга.
Охин: Үргэлж анхааралтай, төлөвлөгөөний дагуу ажилласан ч заримдаа бүтэлгүйтэх үе бий. Энэ үед нөхцөл байдал танаас хамаарахгүй байж мэднэ. Тулгарах асуудал бүрд цаг алдахгүйгээр, өмнөө тавьсан том зорилго барих хэрэгтэй. Гэр бүлийн зөрчил үүсэж магадгүй. Үүнд санаа их зовох хэрэггүй. Энэ нь зарим талаар эерэг үр дүн ч авчирч магадгүй. Бие биеийнхээ юу хүсэж байгааг мэдсэнээр хямралаас гарах арга замыг олж чадна.
Жинлүүр: Энэ өдөр орчин үеийн шинэ техник тоног төхөөрөмж эзэмшихэд тохиромжтой. Технологийн хувьсгал, хурдтай хөл нийлүүлэхэд цагаа заваа зарцуул. Эрдэм мэдлэгтэй, эрч хүч хүмүүс бусдыг өөртөө татах чадвар сайтай байна. Олны өмнө өөрийн үзэл санааг илэрхийлэх шаардлага үүснэ.
Хилэнц: Хувийн амьдралын санаа зовоосон асуудлаа сэтгэл хөдлөлөөр илэрхийлэх байх. Амьдралыг үзэх үзлээ өөрчлөн шинэчлэхэд бэлэн байхыг зөвлөж байна. Мөн од эрхэс харилцаа холбоо тогтооход таатай болохыг зааж байна. Харин өөрийн дотоод мөн чанарыг гаргахдаа бусдад буруу ойлголт төрүүлэхээс болгоомжил.
Нум: Татварын болон хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх боломжтой өдөр. Харин санаандгүй учралаас болж үргүй зардал гаргаж мэднэ. Аль болох эерэг, уян хатан байхгүй бол бусдад буруу ойлголт өгч магадгүй. Ахуйн аахар шаахар асуудлаас болж ойр дотнын хүмүүстэй сөргөлдөж болзошгүй. Ямар ч нөхцөлд хэлэх үгэндээ болгоомжтой бай.
Матар: Та амьдралын буруу хэмнэлээ өөрчлөх хэрэгтэй. Энэ нь ажилд дарагдсан үймээн бужигнаантай байдлаас ангижрахад тус болно. Гэхдээ од эрхэс таныг эрсдэлтэй алхам, бодлогогүй үйлдэл хийхэд нөлөөлнө гэдгийг анхаар. Мөрийтэй тоглоомд азаа үзэх хэрэггүй. Олсноосоо хамаагүй ихийг алдах аюултай.
Хумх: Од эрхсийн тохиол шинэ зүйл эхэлснээс хийж байгаа ажлаа дуусгахад өлзийтэй болохыг билэгдэж байна. Сэтгэл санааны байдал одоогийн амьдралдаа хангалуун байх бөгөөд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах замаар өөрийн зан чанарын энэрэнгүй талыг харуулах бололтой. Хов жив, элдэв шуугианаас чимээгүй салж явах чадвар таныг аврах бөгөөд эвийг сахих хүчин чармайлт тань үр дүнтэй байна.
Загас: Өнөөдөр хамаагүй олон хүнтэй харьцсаны хэрэггүй. Нийтийг хамарсан үйл явдлын үед болгоомжтой бай. Дасал болсон, сурсан газраа цагийг өнгөрүүлж, эрсдэл бүү гарга. Энэ үед мөнгө их шаардах том зүйл худалдаж авах нь хожим урам хугарахаас өөр зүйл авч ирэхгүй байж мэднэ.