Dark Light
Нийгэм | 2025-06-06

Б.АМАРСАНАА: НАМЫН ХАМТ ОЛОНД ТАНИГДААГҮЙ ХҮН АЛБАН ТУШААЛД ОЧДОГ БОЛСОН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image

МАН-ын гишүүд дэмжигчдийн "Ардын хүч" холбооноос намын удирдлагууддаа шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.

“Ардын хүч” ТББ-ын тэргүүн Б.Амарсанаа: МАН-ын гишүүд дэмжигчдийн "Ардын хүч" холбооноос дахин нэг шаардах бичгийг хүргүүлж байна. бага хурлын хуралдаанаас гарсан шийдвэр хэрэгжихгүй 2 дахь долоо хоног руугаа орж байна. Хэдийгээр УИХ-аас итгэл үзүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан боловч шинэ байгуулагдах Засгийн газар товхинож чадахгүй ингэж олон хонож байгаа нь ард иргэд сонгогчдын болон намын гишүүдийн итгэл урмыг хугалах, эргэлзэх нөхцөл байдалд хүргэж байна. Тэгэхээр "Ардын хүч" ТББ-ын зүгээс намынхаа удирдлагад зарим нэг зүйлсийг шаардсан шаардах бичгийг дахин хүргүүлээ.

Нэгдүгээрт, бага хурлын товыг яаралтай зарлаж, шинэ Засгийн газрыг өдөр тутмынх нь ажилд оруулахгүй бол хүлээлтийн байдал хаа сайгүй үүсээд байна.

Хоёрдугаарт, Засгийн газрыг шинээр бүрдүүлэхдээ намын хүний нөөцийг сонгон шалгаруулах журам байдаг. Намын хамт олонд танигдаагүй намын удирдах албан тушаалд очих тохиолдол сүүлийн жилүүдэд маш их болсон. Үүнийг залруулах үүднээс Хүний нөөцийг сонгон шалгаруулах журмыг баримтлаач ээ гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Гэхдээ шинэ байгуулагдах Засгийн газар өмнөх Засгийн газрын сайн ажлуудыг буюу мега төслүүдийг үргэлжлүүлэх, баялгийн сан гэх мэт санал санаачилгуудыг даруйхан идэвхтэйгээр үргэлжлүүлээд дуусгах хэрэгтэй гэсэн шаардлагууд өгч байгаа.

Энэ үйл явдлыг далимдуулаад намыг дотор нь хагалан бутлах, эсвэл зориудаар хагаралдсан мэт байдал нөхцөлийг олон нийтэд төрүүлэхээр сошиалын хар пиар юмнууд маш их явж байна. Засгийн газарт итгэл үзүүлээгүйгээс болж эдийн засаг, нийгмийн асар их хохирол учрах гэж байгаа мэтээр зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг олон нийтийг хамруулж зохион байгуулах гэж байгаад намын зүгээс дорвитой хариу өгч шийдвэр гаргах хэрэгтэй. Яагаад ингэж хандаад байгаа вэ гэхээр манай нам 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Засгийн газрын эрхийг барих бүрэн боломжийг авсан учраас шийдвэр гаргах гол субъект гэж үзэж байгаа юм.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02