Dark Light
Нийгэм | 2025-06-06

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 06 дугаар сарын 06-наас 06 дугаар сарын 15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн төв хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ. 
Хур тунадас: 06,07-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 08-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав нутгаар, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 08, 09-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус дулаан, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +29...+34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 11-нээс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 08-нд бага зэргийн бороо, 11-нд бороо орно. 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 08, 11-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 11-нээс бага зэрэг сэрүүснэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10