Улсын хэмжээнд төллөвөл зохих 24.2 сая эх малын 78.3 хувь буюу 18.9 сая нь төллөөд байна. Бүсээр нь авч үзвэл:
- Баруун бүс 82.1 хувь,
- Зүүн бүс 71.9 хувь,
- Төвийн бүс 77.8 хувь,
- Хангайн бүс 79.0 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.
Нийт 18.9 сая төл хүлээн авч, 18.6 сая төл бойжиж, бойжилт 98.6 хувьтай байна.