Dark Light
Нийгэм | 2025-06-06

ЦАЛИНГАА 50 ХҮРТЭЛХ ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын 2025.05.21-ний өдрийн хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтыг ХҮН АМ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА болгон өөрчлөх шийдвэрийг гаргасан.
Хөдөлмөрийн зах зээлийн бодлого, сургалт, судалгаа хариуцдаг манай салбарын УУРАГ, ТАРХИ болсон тус байгууллагын түүхэн шийдвэр болох Засгийн газрын тогтоолыг өнөөдөр /2025.06.06/ гардуулан өглөө.
Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчилснөөр:
  • Их өгөгдөлд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөвлөлтийг мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоотой уялдуулан үндэсний хөдөлмөрийн зах зээлийн их өгөгдлийн платформыг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  • Байгууллагын статус, үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж, судалгааны үндсэн чиглэлд Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлж, жил бүрийн улсын төсөвт тусгадаг болно.
  • Захиалгаар судалгааны ажил гүйцэтгэх, төлбөрт сургалт зохион байгуулах эрхтэй болж, гэрээт ажлын орлогоос ажилтан албан хаагчдын цалин 50 ХҮРТЭЛХ ХУВИАР НЭМЭГДЭХ боломж бүрдлээ.
  • Дотоодод ахисан түвшний сургалтад хамрагдах хүрээлэнгийн ажилтнууд сургалтын төлбөрийн 100 ХҮРТЭЛ ХУВИЙН ДЭМЖЛЭГ байгууллагаасаа авах боломжтой болно.
  • Сургалтын үйл ажиллагаа эрхлэх, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болно.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00