БИЛГИЙН ТООЛЛЫН 12 /2025.06.07/ БЯМБА ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР
- Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
- Наран ургах, шингэх: 04.54-20.48
- Барилдлага: Үл тохирох
- Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
- Суудал: Огторгуй
Аргын тооллын 6 сарын 7, Санчир гараг. Билгийн тооллын 12, Салхины эх одтой, улаагчин хонь өдөр. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.