Dark Light
Нийгэм | 2025-06-06

ХИЛЭНЦ: АМЬДРАЛЫН ЧУХАЛ АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭХ ҮЕ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Асуудалд хүлээцтэй хандах юм бол та бусдаар хүрээлүүлнэ. Гэр бүлдээ их цаг зарцуулбал таны эзлэх байр суурь өснө. Өнөөдөр гарах зардал ажил хэргээ урагшлуулахад тус дөхөм болох тул түгшсэний хэрэггүй. Эрүүл мэнд эсвэл өөр хувийн шалтгаанаас болж төлөвлөсөн аялал эсвэл чухал уулзалт хойшлогдоно.
Үхэр: Энэ өдрийн таагүй хандлагын улмаас зарим хүмүүс өөрийгөө бусдаас тусгаарлаж, хамгийн дотнын хүмүүсээсээ ч өөрийн сонирхол, мөрөөдлөө нуух магадлалтай. Сэтгэл хөдлөлөө нуусан ч аль болох өөрийнхөөрөө бай. Сайхан саналаас бүү татгалз. Амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хувь заяаны бэлэг гэж бод.
Ихэр: Үүрэг даалгавар биелүүлэх үед найз нөхдийн тусламж хэрэгтэй болно. Зайлшгүй хийх нөхцөлд байгаа ажлаа хэрэгжүүлэхийг хичээ. Амжилтад хүрэхэд саад болсон хамаг хүчин зүйлүүдээс өөрөө санаачлан салж чадахгүй бол мөрөөдөл чинь хий хоосон зүйл болж үлдэнэ. Ийм үед эрүүл ухаанаар, сайн тунгаан бодох нь хамгийн чухал байдаг.
Мэлхий: Оюуны ажил болон уран бүтээл хийдэг хүмүүс сайн төвлөрч, үр дүн гаргах өдөр. Амьдралд тань боломжийн сайн өөрчлөлтүүд гарч зарим удаан хугацаанд түгшүүлсэн үйл явдал эергээр шийдэгдэх эхлэл тавигдана. Ядартал ажиллахгүйгээр үе үе тархи толгойгоо амрааж, сэргэлэн цовоо байх хэрэгтэй. Бусадтай харьцахдаа анхаарал болгоомжгүй хэлсэн үг хийсэн үйлдэл тань гомдоож мэднэ.
Арслан: Бүрхэг, хуучинсаг байдлаасаа салах өдөр. Авьяас чадвар нууцлаг байсан учрыг та олж мэднэ. Найз нөхдийн дунд үүссэн жижиг сажиг таагүй зүйлс амьдралыг илт хүндрүүлж болзошгүй. Гэвч энэ бүх зүйлс шийдэгдэх тул хүлээцтэй байхад болно. Мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх санаа төрөх тул өөрийн хувь хүнийхээ хөгжилд мөнгө зарцуул.
Охин: Ажил хэрэгт санаачилга гаргахад таатай өдөр. Та эрч хүч ихтэй байна. Хэд хэдэн чиглэлээр санаачилгатай ажиллах боломжтой. Сэтгэл зүйгээ сайн удирд. Зөвхөн хэн нэгэнд тусалж ажиллаж байгаа бус өөртөө сайн сайхан зүйл бүтээхийн төлөө ажиллаж байгаа гэдгээ ойлго. Бусдын тусыг хариулах боломжийг бүү алд. 
Жинлүүр: Буруу зуршлуудаасаа сал. Шийдэмгий хандлага тод илрэх тул томоохон худалдаа наймаатай холбоотой асуудалд ихэнх цагаа зарцуулна. Хувийн ур чадвартаа өөрчлөлт хийхэд их эрч хүч гаргах ёстойг ухаарна. Саруул ухаан болон хэрсүү байдал тань олон ажлыг амжуулж чадна.
Хилэнц: Амьдралын чухал асуудлаа шийдвэрлэх үе. Ар гэрийн ажлууд ундарна. Найз нөхөд, ах дүүсийн харьцаа харилцан хүндэтгэл дээр үндэслэнэ гэдгийг сана. Гэр бүлийнхэн болон хамтран ажиллагсадтайгаа эв найртай хандах шаардлагатай байна. Хүмүүстэй харьцахдаа хоёр зан бүү гарга. Хайрын болзоо тааламжтай байна.
Нум: Албан хэргийн харилцаанд толгой эргэж мэднэ. Энэ үед амаргүй нөхцөлд ажиллах хэрэгтэй болно. Бүх зүйлд бэлэн байхыг хичээх хэрэгтэй. Өмнөх амлалтаа мартах, өөрийнхөөрөө зүтгэх зэрэг үйлдэлтэй нүүр тулах нь таны тэвчээрийг барна. Хамгийн гол нь өөрийн буруугүй зүйл дээр хамгаалалтаа зөв
босгож, тууштай бай.
Матар: Өөрийгөө нээн илрүүлэхэд дотнын хүмүүс тань ихээр нөлөөлнө. Байнга тулгардаг аж ахуйн асуудлуудаас салах боломжийг алдахгүйг хичээ. Алс газар аялах нь амьдралаас авах сайхан таашаал болно. Хувийн харилцаанд зөрчил үүсэх шалтгаан олон гарах бололтой. Тулгарсан нөхцөл байдлыг хүндрүүлэлгүй тайван
байхад анхаарал хандуул.
Хумх: Огт санаандгүй хүнээс гэнэтийн бэлэг авч магадгүй. Зарим үйл явдал таны амьдралыг өөрчилж мэднэ. Гэхдээ хэт анхааралгүй байвал түүгээр явсан гайг үүгээр дуудна гэдэг болох магадлалтай. Таны гаргах шийдвэр ямар ч үед хуулийн дагуу байх ёстойг анхаар. Харилцан ойлголцолд хэрэгтэй хосууд чухал шийдвэр гаргахад тохиромжтой. Гэр бүлд тань таны анхаарал халамж үгүйлэгдэж байна. Загас: Хүссэн амжилтад тань сайн нөлөө үзүүлэх уулзалт таныг хүлээж байгааг од эрхэс сануулж байна. Од эрхэс таныг хэчнээн ивээсэн ч амьдрал бол тэмцэл гэдгийг байнга санаж яв. Хувийн амьдралдаа түлхүү анхаар. Ажил төрөл дээр хамтрах санал тавьсан хүмүүсийг ч сайн судал. Уйгагүй байж амжилтын оргилд нь хүртэл зорь. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02