Баянгол дүүргийн 20 дугаар хороонд Дахин боловсруулах цэгт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.06.06/ 14:08 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10,14,18 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 15:49 цагт зогсоон, 19:44 цагт бүрэн унтраалаа.
Сүүлийн өдрүүдэд бүртгэгдэж буй гал түймрийн дуудлагын дийлэнхийг хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлага эзэлж байна. Иймд галын аюулгүй байдлаа шалгаж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.
АДМИН








Нийгэм







