Dark Light
Нийгэм | 2025-06-07

САЛААВЧНЫ ТУЛААНЧИД ХАР ГЭРТ ХАМТДАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Цахим сүлжээний лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, цахим мөрийний бетчин Ж.Энхжаргалан нар хамтдаа 9 эрүү тулгуулахгүй ч ханиндаа 9 хоног баривчлагдах шийтгэл авлаа. Гаргасан салаавчны тоогоор 23:21 харьцаагаар Д.Мөнх-Эрдэнэ онооны давуугаар ялсан болоод ч тэр үү, санаачлагч эхлүүлэгч нь лайвчин эр байснаас ч болов уу, Төв цэнгэлдэхийн захирал Ж.Энхжаргаланг баривчлах шийдвэр түдгэлзсэн байна. Салаавчны дайчид салъя гэж салсангүй, салаа замын эрхээр салсан байна. Д.Мөнх-Эрдэнэ хар гэртээ хаан болон үлдэж, Ж.Энхжаргалан ажлаа өгч, ар гэртээ харихаар болсон байна. Хар гэрт хамтдаа 9 хоног ханилан суухдаа ана мана, ач тач үзэлцэхээ байгаад андлан нөхөрлөж, авир ааш адил хоёр айхтар МАНАН болоод гараад ирвэл гай, лай болно, гал гал гэгч болж мэдэхээр байсан юм.

Хиншүү хаймар үнэртүүлсэн хятад хиймэл зүлэг дэвсэж, харамсал дагуулсан хальтиргаа гулгаа болгож, төрийн наадмыг түйвээсэн Ж.Энхжаргалан Төв цэнгэлдэхийн захирлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Төрийн наадмын есөн давааг Төв цэнгэлдэхийн захирлын ажлаа өгөөд ч,  төрийн баривчилгаанд 9 хоног суугаад нөхөхгүй юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00