Эрхтэн шилжүүлэх төвийн дарга эмч П.Батчулууныг Дээд шүүхийн шийдвэрээр шоронгоос гэрт нь шилжүүллээ. Өөрөө гарын үсэг зураагүй, өөрөө мэс засал хийгээгүй гэрээгээр 3 хүний амь аварч, 10 хүнийг хөл дээр нь босгоод, багийнхаа 80 ажилтны өмнөөс шагнал биш шийтгэл хүлээсэн П.Батчулуун эмч цагаадлаа. Эмчээ өмөөрөөгүй, цэргээ хаясан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан бүр улайрлаа. Авралт эмч цагаадаж, ЭМДЕГ-ын даргаар авлигачийн оронд тавигдсан авлигын хэргийн яллагдагч С.Энхболд харлалаа. Эмч П.Батчулуунаас ч илүү эрхтэн хүлээсэн хүмүүст донор олдохгүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж, амь насаараа хохирлоо. Шунахайн сэдэл зорилгогүй, арилжаа наймаа хийгээгүй, анх удаа хэрэг зөрчилд холбогдсон, улс төрчид шиг ширлэх биш шимтгэл төлдөггүй хүнд нөхвөр олгохгүй байх хуулийн цоорхойны өмнөөс уучлал гуйсан хүнд өвчтэй эмч П.Батчулууныг анхан, дунд шатны шүүх 2 жил хагас хорих ялаар шийтгэсний эцэт Улсын дээд шүүх цагаатгалаа.
Нийгэм | 2025-06-07
Зочин [66.181.161.202]
2025-06-07 17:54:30
Троллууд нь хөөрхий эцэсээ хүртэл үзэх гээд ядаж байх чинь вээ
|
Зочин [66.181.161.202]
2025-06-07 17:54:25
Троллууд нь хөөрхий эцэсээ хүртэл үзэх гээд ядаж байх чинь вээ
|
Зочин [66.181.190.251]
2025-06-07 14:36:52
ЗА ОДОО НААД СЭДВЭЭ БОЛЬ. ХИЧНЭЭН ЯРИХ ГЭДЭГ ЮМ. ЦАГААДСАН БОЛ ОДОО ЯАХ ГЭЭД БАЙДАГ ЮМ. ЗАЛХЧИХЛАА. ЦААШДАА ХҮМҮҮСИЙН ӨМНӨӨС ӨӨР ДЭЭРЭЭ ХЭРЭГ ТОХОХОО БОЛИХ БАЙЛГҮЙ. ХАА ХААНАА БОДОЛТОЙ БАЙЦГАА. МАНАЙД Ч ЯАХАВ ХАРЖ ҮЗЭЭД ЦАГААТГАДАГ БАЙЖ. ГАДНЫ ОРНУУДАД ЦОГЦОСТОЙ ХҮНДЭТГЭЛГҮЙ ХАРЬЦСАН ГЭЭД МАШ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛДОГ ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ.
|
Зочин [66.181.190.251]
2025-06-07 14:36:45
ЗА ОДОО НААД СЭДВЭЭ БОЛЬ. ХИЧНЭЭН ЯРИХ ГЭДЭГ ЮМ. ЦАГААДСАН БОЛ ОДОО ЯАХ ГЭЭД БАЙДАГ ЮМ. ЗАЛХЧИХЛАА. ЦААШДАА ХҮМҮҮСИЙН ӨМНӨӨС ӨӨР ДЭЭРЭЭ ХЭРЭГ ТОХОХОО БОЛИХ БАЙЛГҮЙ. ХАА ХААНАА БОДОЛТОЙ БАЙЦГАА. МАНАЙД Ч ЯАХАВ ХАРЖ ҮЗЭЭД ЦАГААТГАДАГ БАЙЖ. ГАДНЫ ОРНУУДАД ЦОГЦОСТОЙ ХҮНДЭТГЭЛГҮЙ ХАРЬЦСАН ГЭЭД МАШ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛДОГ ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ.
|
Зочин [66.181.184.216]
2025-06-07 12:19:33
шүүх л шийдэнэ шүү дээ сайд яахав дээ хөөрхий юу ч хэлэхээ мэдэхгүй л байхгүй юу даа албатай юм шиг сайдтай уулзаад байхдаач яахав дээ хүний эд эрхтэй авахадаа хөлсийг нь өгсөн үү
|
Зочин [66.181.184.216]
2025-06-07 12:19:30
шүүх л шийдэнэ шүү дээ сайд яахав дээ хөөрхий юу ч хэлэхээ мэдэхгүй л байхгүй юу даа албатай юм шиг сайдтай уулзаад байхдаач яахав дээ хүний эд эрхтэй авахадаа хөлсийг нь өгсөн үү
|
Сэтгэгдэл бичих