Dark Light
Нийгэм | 2025-06-07

ХҮН НАМТАЙГАА ГУЙВАХ УУ, ХҮН-ААС ГАРЧ ГУЙВАХ УУ?

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Б.Мөнхсоёл гэдэг хүний шөнө хэлсэн үгийг Б.Мөнхсоёл гэдэг хүн өдөр нь үгүйсгээд, өөр хүнтэй биш өөртэйгээ муудалцаж байна. ХҮН нам тарах хэрэгтэй гэж хэлсэн Б.Мөнхсоёл гэдэг хүний үгийг юу гэж ХҮН тарж яахав дээ гэж Б.Мөнхсоёл гэдэг хэлсэн байна. Ар өврөөс нь хутгалдаг нам гэж шөнө бол хэлсэн. Арван жилийн өмнө байгуулсан нам минь юу гэж тарахав гэж өдөр нь хэлсэн. ХҮН нам тар гэж Б.Мөнхсоёл хэлсэн бол Б.Мөнхсоёл гэдэг хүн өөрөө тар гэж намынхан хэлсэн юм бөайна. Ам алдвал барьж болдоггүй хэмээх ард түмний сошл сураггүй байх үеийн үг сошлын эринд батлагдаж байна. ХҮН-ынхан хүнээ алдсанаас болоод хүнээ алддаг болсон.  Хариуцлагын хорооны дарга А.Дөлгөөн ХҮН-тай хамт хүнээ алдахгүй гээд хүнээс гарсан байна. Хотын намын хорооны дарга Золзаяа нь Нямбаатартай хэзээ ч хамтрахгүй гэсээр байгаад НИТХ-ын сонгуульд нэг ч суудалгүй ялагдангуутаа Х.Нямбаатарын орлогч болчихсон байна. ХҮН өөрөө ялагдсан  тал боловч ялсан тал бол манай тал гэж байр суурьтай байна. ХҮН нам нэг шөнө зүүний үзлээс барууны үзэлд шилжсэн тул ХҮН-ын хүнүүс нэг бол намтайгаа хамт гуйваад, нөгөө бол намаасаа гарч гуйваад, ямар ч тохиолдолд гуйвж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00