Өчигдөр буюу зургаадугаар сарын 6-ны өдөр “Шуурхай мэдээ” цахим хаягт оруулсан иргэний мэдээллийн дагуу цагдаагийн албанаас шалгалт явуулжээ.
Шалгалтаар энэ сарын 5-ны өдрийн 18:30 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Өлзий төвийн уулзвар замд lexus hs250 маркийн тээврийн хэрэгслийн жолооч хориглосон нөхцөлөөр урсгал сөрснийг тогтоосон байна.
Уг үйлдэлд Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дэх хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгож, гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэжээ.
Иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусдадаа хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.