Dark Light
Нийгэм | 2025-06-07

МАРГААШ 3Х3 ХАЛЗ БАРИЛДААН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын үндэсний бөхийн холбоо, Нийслэлийн ЗДТГ хамтран Нийслэлийн аварга баг шалгаруулах анхдугаар барилдаан буюу 3vs3 багийн халз барилдаан 6-р сарын 8-ны ням, 14-ний бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болно. Зодоглох бөхчүүдийг өнөөдөр цахимаар бүртгэлээ. 

Барилдаанд 2024-2025 оны улирлын бөхчүүдийн чансааны шилдэг 27 бөх оролцоно. Бөхчүүд багт хуваарилагдахдаа тэргүүлэх цолтой эхний есөн бөх нь цолны эрэмбийн 10-27 дахь бөхчүүдээс сугалж багаа бүрдүүлэх юм.



Багаа ахалж байгаа ахлах цолтой бөх эсрэг багуудын 3-рт эрэмблэгдсэн бөхтэй барилдана. Багууд нийслэлийн есөн дүүргийн нэр дээр барилдах бөгөөд барилдааны оноолтыг сугалаагаар зохион байгуулна. Тойргоор барилдахдаа нэг бөх өдөрт дөрөв буюу нийт найм барилдаж аварга баг тодорно.

Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдааны нийт шагналын сан 65 сая төгрөг. Хувийн болон багийн дүнг тооцож тус бүрд нь бай шагнал гардуулна.

Хувийн дүн

  • 1.Даваа тус бүрийн шагнал 250.000 төгрөг
  • 2. Хувийн дүнгээр тэргүүлэгч бөхийн шагнал 5.000.000 төгрөг

Багийн дүн

  • 1. Түрүүлсэн багийн шагнал 15.000.000 төгрөг
  • 2. Дэд байрт шалгарсан багийн шагнал 10.000.000 төгрөг
  • 3. Гутгаар байрт шалгарсан багийн шагнал 5.000.000 төгрөг

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00