Dark Light
Нийгэм | 2025-06-07

МИАТ ХӨХ ХОТ РУУ ХУВААРЬТ НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МИАТ ТӨХК-ийн ӨМӨЗО-ны Хөх хотын чиглэлийн хуваарьт нислэг үйлдэж эхэллээ.

Хөх хот чиглэлийн нислэг нь энэ сарын 23-ны өдрийг хүртэл долоо хоногт гурван удаа буюу Лхагва, Баасан, Ням гарагт үйлдэгдэх бол 23-наас эхлэн өдөр бүр тогтмол нислэг үйлдэх аж.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь 2025 онд Хөх хот, Шанхай, Сингапур чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөсөн бөгөөд ийнхүү Хөх хотын анхны нислэгээ Bombardier CRJ-700 агаарын хөлгөөр амжилттай үйлдлээ. Уг чиглэлд тогтмол нислэгтэй болсноор Монгол, Хятад хоёр улсын худалдаа, аялал жуулчлал болон соёлын харилцааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00