2025 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэр бүлд асуудал үүсэж магадгүй. Таны санаа тавьсны ачаар бүх зүйл удахгүй байрандаа орно. Өнөөдөр ямар ч хүнтэй харилцах зөв арга барилыг үзүүлж чадна. Хүнд өгсөн амлалтаа биелүүлэхээс бүү татгалз. Найз нөхдийн харилцаанд үүссэн үл ойлголцлыг засах арга хэмжээг од эрхэс ивээнэ.
Үхэр: Хувь заяа зарим үед буруудаж болох ч өөрийн авьяас билгээс ихэнх зүйл шалтгаална гэдгийг ойлго. Тааламжгүй нөлөө байсан ч таны эргэн тойрондоо нөлөөлөх эрч хүч сайн байна. Таны ухаалаг занг бүгд эергээр үнэлнэ. Өнөөдөр гэр бүлтэйгээ харьцаагаа улам дотносгох боломжийг сайн ашигла.
Ихэр: Эрсдэлтэй зүйлд азаа үзэх хэрэггүй. Сэтгэл санааны болон эд хөрөнгөний алдагдалд орж болзошгүй байна. Бусдад амласан зүйлээ биелүүлэхийг хичээ. Үйл явдлаар дүүрэн ч ухаалаг зангаа гаргаж чадвал онцын хүндрэл учрахгүй. Хуучны түнш, ивээн тэтгэгч нартай учраа ололцох боломж гарна.
Мэлхий: Богино хугацаагаар ч болов салхинд гарах, эрүүл агаарт бясалгал хийх зэрэг нь сайн үр дүн авчирна. Од эрхсийн тааламжтай нөлөөг хувь заяагаа сайн тал руу нь эргүүлэхэд ашигла. Найз нөхөдтэйгөө сайн ойлголцож чадаагүйгээс ажил хэрэг зогсонги байдалд орж магадгүй. Зөвхөн өөртөө итгэ. Таны амьдрал хэн нэгний гарт байхыг бүү зөвшөөр. Хувь заяандаа өөрөө эзэн нь бай.
Арслан: Хайрын болзоо болон албан бус яриа хэлэлцээр хослох бололтой. Та өнөөдөр ихээхэн идэвхтэй байна. Шинэ харилцаа холбоо цаашдаа ихээхэн ашиг өгнө. Гэхдээ хэт яарахгүй байх нь зөв байх болно. Таагүй үйл явдал дагуулсан хуулийн асуудалд холбогдохоос болгоомжил. Энэ өдөр холбоо барилгүй удсан найз нөхөд эсвэл хамаатан саднууд уулзах магадлалтай.
Охин: Амралтын өдөр ч гэсэн их ажилтай байх бололтой. Ажил хэргийн ямар ч асуудлыг хойш нь бүү тавь. Таны төлөвлөгөөг хэн нэгэн буруутган няцаах үйлдэлд бэлэн бай. Өнөөдөр олон тооны мэдээллийг нягтлан үзэх шаардлага гарна. Бусдын бурууг үүрэх хэрэг гарвал эр зоригтой байхаас бүү хулчий. Зарим хүний мөс чанарыг шалгах үйл явдал тохиож болзошгүй.
Жинлүүр: Асуудлыг өөрчлөх аргагүй болохоос нь өмнө цаг тухайд нь шийдэж сур. Ажил амьдралын хүрээлэлд шинэ өөрчлөлт гарах магадлал өндөр байна. Холоос ирэх мэдээ таатай өөрчлөлт авчирна. Гэр бүлийн асуудал таныг бусдад тусламж дэмжлэг үзүүлэхийг шаардана. Харин та хэн нэгнээс хэт хамааралтай байхыг тэвчихгүй бололтой.
Хилэнц: Хайр дурлалын амьдралд өөрчлөлт гарна. Өнөөдөр таныг сайхан хүмүүс хүрээлж байгаад бурханд баярлах хэрэгтэй. Хол газраас хэн нэгнээс сайхан мэдээ сонсоно. Залуу хүмүүс болзоонд явах бол сайхан сэтгэлээс гадна гэм хоргүй арга мэхээр зэвсэглэ. Ганц бие хүмүүсийн амьдралд өмнө байгаагүй мэдрэмж өгөх хэн нэгэн гарч ирнэ.
Нум: Аялал, зугаалгаар явах бол эрсдэлтэй алхам бүү хий. Өнөөдөр гэр бүлийн болон хувийн аж ахуйн ажил таны анхаарлын төвд байх бололтой. Олны дунд нийтэч харилцааг эрхэмлэвэл өөртэйгөө санаа нийлэх хүмүүсийг олох болно. Харилцан ойлголцол, итгэлцлийг тогтооход мэдрэмжтэй байдал тусална. Амьдралын хамгийн чухал төлөвлөгөөнүүдийн нэг тань ямар нэгэн хэлбэрээр биелэх эхлэл тавигдана.
Матар: Гэнэтийн хэрүүл маргаанаас болж хохирол амсана. Үүнээс хол байвал та гэр бүлийнхээ хайр, хүндэтгэлийг зохих ёсоор хүлээх болно. Хүүхдүүдэд анхаарал хэрэгтэй байна. Гэр бүлээс гадуур харьцааг цээрлэ. Бүх муу зүйлийг таны эрүүл ухаан л тэнцвэржүүлнэ. Амьдралын сайхнаас ажил хэрэг сайн зохион байгуулах эрч хүчээ олж ав. Гэртээ сайн амрахад саад учруулах зүйлээс хол бай.
Хумх: Үйл явдал таны хүссэнээс эсрэг байж болно. Тэглээ гээд та үүнд гуниглах хэрэггүй. Ялангуяа өмнөх зорилгоо дахин харж үзэн, шаардлагатай бол өөрчлөлт оруул. Гэхдээ од эрхэс таныг ямар нэгэн хариу хурц арга хэмжээ авах гэж яарах хэрэггүйг зөвлөж байна. Зарим муу үр дагавар аяндаа арилах тул цагийг болтол хүлээх нь зөв.
Загас: Өөрийгөө урамшуулан шагна. Амарч байгаа хүмүүс өнөөдөр тавилгаа өөрчлөн, эд хогшлоо засаж сэлбэх зэргээс өөртөө сэтгэл ханамж авна. Ганц бие эрчүүд хамаг бодол санаагаа хайр сэтгэлийн талбарт ялалт байгуулахад чиглүүлэх бололтой. Харин ахимаг насны хүмүүс аль болох тайван орчинд ном уншиж, хөгжим сонсох зэргээр алжаалаа тайлахыг хичээгээрэй.