Dark Light
Нийгэм | 2025-06-08

ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГААГҮЙ ЖОЛООЧИЙГ ТОРГОЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчинд энэ оны 06 дугаар сарын 07-ны өдөр нийтлэгдсэн мэдээллийг Тээврийн цагдаагийн байгууллага шалгажээ. Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45-д заасны дагуу 50 нэгж буюу 50.000 төгрөгийн бэлэн торгууль оногдуулсан байна.

Эцэг эх, асран хамгаалагч, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх үедээ аюулгүй байдлыг бүрэн хангаж, хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав. 

Дээрх зураг дээр харуулсанчлан машины дээд цонхыг нээн хөдөлгөөнд оролцох үед машин гэнэт тоормослоход эсвэл арын машин ирж мөргөвөл хүүхэд машинаас шидэгдэн гэмтэх эрсдэлтэй.  

Хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс зүүлгэснээр эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг 70 хувиар бууруулдаг байна. Хүүхдүүдийн зуны амралт эхэлсэн тул орон нутаг руу чиглэсэн замын хөдөлгөөн нэмэгддэг. Нийт ослын цөөн хувь нь орон нутгийн зам даар гардаг ч хүний амь эрстсэн, хүнд шархадсан ослуудын дийлэнх нь хөдөөгийн зам дээр гардаг байна.    

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00