Ховд аймгийн төвөөс алга болсон 17 настай хүү одоог хүртэл олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал, алга болсон 17 настай хүү 2025 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 01-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын төвөөс алга болсон аж. Энэ талаарх мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдээд, дуудлага өгснөөс хойш Ховд Жаргалант сумын Цагдаагийн газар, ЗДТГ, Хүүхдийн байгууллага, эцэг эхчүүд, хамтарсан баг, ажлын хэсэг байгуулагдан тасралтгүй эрэн хайж байгаа. Бид Ховд аймгийн цагдаагийн газраас энэ талаар тодруулахад, "Хүү олдоогүй. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа" гэлээ.
