Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5848, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 590, гэрээр 772, эдгэрсэн 4484 тохиолдол, хавьтал 36307, нас баралт хоёр байна.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтойг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.