Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний зуны засварын ажил үргэлжилж байна. Их засвар хийх төлөвлөгөө ёсоор ирэх долоо хоногийн Мягмар гарагт буюу зургаадугаар сарын 10- 22-ныг дуустал 12 хоногийн хугацаанд Хан-Уул болон Баянгол дүүрэгт зарим байршлын орон сууцны айл өрх, ААН, байгууллагын халуун усыг хязгаарлахаар болсныг "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-аас мэдээлэв.
Зургаадугаар сарын 10-22-ны өдрүүдэд халуун ус хязгаарлах байршлууд:
1. БӨҮР
2. Говь-2 ХК орчим
3. Вива сити
4. Шинэ яармаг хорооллууд
5. ХУД-ийн нэгдсэн эмнэлэг
6. Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид
7. Ирээдүй хороолол
8. БҮК орчмын хэрэглэгчид
9. Төв цэнгэлдэх
10. Хүннү хороолол
11. Рапид хороолол
12. 120 мянгат
13. Туулын хөвөө
14. Зайсан орчмын орон сууцны хороолол
15. ХУД-ийн нэгдсэн эмнэлэг
16. Арьс ширний үйлдвэрийн район
17. 19-р хороолол орчим
18. Говь ХК
19. Натур агро ХХК
20. Вокзал
21. 2-р хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана. Энэ хугацаанд дулааны төв шугамын таслах хаалтыг шинэчлэх, шугамын дулаалгыг шинэчилж төмрөөр бүрэх, худгийн таг, дам нурууг солих ажлыг гүйцэтгэх юм байна.
2025 онд дулааны шугамд засвар хийх хуваарь: