БИЛГИЙН ТООЛЛЫН 13 /2025.06.09/ ДАВАА ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулбал: Жаргал ирнэ
Наран ургах, шингэх: 04.53-20.49
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Уул
Аргын тооллын 6 сарын 9, Сумьяа гараг. Билгийн тооллын 13, Хонгорцог одтой, шарагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хэншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.