Dark Light
Нийгэм | 2025-06-08

АРСЛАН: ХЭН НЭГНЭЭС БЭЛЭГ АВЧ МАГАДГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны зургаадугаар сарын 09-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр олны анхаарлыг татах ямар нэг өвөрмөц зүйл үзүүлэх магадлалтай. Гэхдээ энэ цаг үед хийж дадсан зүйлээрээ оролдох нь өлзийтэй. Арилжаа наймааны ажилд идэвхийлэн зүтгэж буй хүмүүс тооцоолоогүй алхам хийхээс зайлсхий. Өмнөх харилцаагаа сэргээхэд хамгийн таатай өдөр байх болно. Хайр дурлал, үерхэл нөхөрлөлд таатай нөхцөл байдал үүснэ.

Үхэр: Эрсдэл ихтэй ажил хэрэг болон арилжаа наймаа амжилт авч ирэхгүй. Хамтын ажиллагааг хэвийн байлгахыг хичээж байгаа ч асуудал гарсаар байна. Хайр сэтгэлийн харилцаанд учирсан саад бэрхшээлийг даван туулахдаа тааламжтай цагийг хүлээ. Санаандгүй учрал зарим хүмүүсийн хувийн амьдралыг өөрчилнө.

Ихэр: Болгоомжтой байх нь санхүүгийн асуудалд ашигтай өдөр. Арвич хямгач бай. Энэ нь таныг бага зэрэг хувиа хичээсэн байдалтай харагдуулах бололтой. Дотоод сэтгэлийнхээ эрх чөлөөг хязгаарлан, танаас үл хамаарх гадаад нөхцөл байдлаас сэргийл. Зарим хүмүүс боломжийг зөвхөн өөртөө зориулж бусдыг өөрийн сонирхолд ашиглахыг хичээнэ. Гэхдээ энэ нь таны үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах чадварыг алдагдуулах ёсгүй.

Мэлхий: Зөв шийдвэр тань амьдралаа дээшлүүлэх боломж олгоно. Өнөөдөр од эрхсийн байрлал танд таатай нөлөө үзүүлнэ. Харин анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүй гэдгийг сана. Гэхдээ нэг зүйлд хэт төвлөрөх хэрэггүй. Шинэ өөрчлөлт нь орлого нэмэгдүүлнэ. Ирээдүйн ажиллах гол чиглэлээ олж авч мэдэх юм.

Арслан: Өнөөдөр хэн нэгнээс бэлэг авч магадгүй. Учир шалтгааныг сайн тодруулж байж баярлах талархах эсэхээ шийдээрэй. Өөрийн эрх мэдлийн хэмжээ хязгаарыг нухацтай тооцоол. Бусдыг эрхэндээ оруулахыг санаархах нь сэтгэл санааны тавгүй байдал авчирна. Мөн бусдын нөлөөнд автагдаж мэдэх учир ямар нэгэн тодорхойгүй үйлдэлд хариу үзүүлэхэд бэлэн байх хэрэгтэй.

Охин: Хоорондоо ямар ч холбоо хамааралгүй мэт зүйлс ч амьдралд тань нөлөөлж мэднэ. Тайван байж ухаалаг шийдвэр гаргахыг хичээ. Яарсан үйлдэл нь эрч хүчийг тань хий дэмий үрж, алдаа эндэгдэл гаргахад хүргэх учраас биеэ сайн хянах хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох байдал үүсэж болзошгүй. Ялихгүй зүйлээс болж амьдралаа өөрчлөх талаар бодож магадгүй.

Жинлүүр: Ямар ч чухал ажилд өөрийн боломжоос илүү их хүч гаргах хэрэггүй. Ямар ч хэцүү байдал үүссэн удахгүй хэвийн болно гэдэгт итгэ. Өөрийн дуртай ажилдаа цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болов уу. Ажлын төлөвлөгөө чинь хатуу байсан ч өөрчлөгдөх шаардлагатай зүйл гарвал нөхцөл байдлыг ойлгож ухаарах ёстой.

Хилэнц: Улс төр, нийгмийн нөхцөл байдал таны сонирхлыг татна. Сонирхсон зүйлээ оролдох нь таны бодсоноос ч илүү үр дүнтэй байна. Энэ үед ажлын үнэлгээ нэмэгдэх магадлалтай. Мэргэжилдээ сайн хүмүүсийн эрэлт хэрэгцээ илт нэмэгдэнэ. Ямар ч ажлыг хийж дуусгах хугацааг нарийн тогтоох нь илүү үр ашигтай байх болно.

Нум: Ажил хэрэгт бусдын зөвлөгөө үнэлж баршгүй тус болно. Туршлага чухал ч гэлээ эхэлснээ дуусгахын тулд шургуу хичээх хэрэгтэй үе болно. Ойр дотнын хүмүүсийн нөлөөлөл гол байр суурьтай байсан хүмүүс хамт ажиллагсдынхаа дургүйцэлтэй тулгарна. Ихэнх үгс дэмий атаархал мэт санагдана. Гэхдээ цаг үеэ мэдрэх байдал танд ч дутагдаж буйг шударгаар хүлээн зөвшөөр.

Матар: Өнөөдөр үл хөдлөх хөрөнгийг алдагдалтайгаар зарах буюу түрээслүүлэх магадлалтай. Мэдээлэл хайж, судалгаа сайн хий. Арилжаа худалдаа хийсэн бол хэрэг гарч магадгүй гэж баримтуудаа хадгалж байгаарай. Ахуйн хэрэгцээнд хэт их мөнгө үрвэл хувийн амьдралд дарамт нэмэгдэнэ. Сэтгэл хөөрлөө дарах хэрэгтэй.

Хумх: Хөрөнгө оруулах, үнэтэй эд зүйл худалдаж авахад тохиромжгүй өдөр. Гэрээ хэлэлцээр ойлгомжгүй байдлаар хойшлох эсвэл цуцлагдана. Байдлыг урьдчилан таамаглах бололцоогүй бол эргэн тойрны уур амьсгал таагүй байна. Өөрийн байр суурийг тодорхой болгоход илүү анхаар.

Загас: Мөнгө санхүүгээ зохицуулах шаардлага нэмэгдэнэ. Зарим хүмүүсийн хамтын бизнес бүтэлгүйтэж мэднэ. Амжилтаар бусдаас ялгарч, албан тушаал өсөх боломжтой тул амрах завгүй байна. Гэхдээ ажлаа зохицуулж амралт зугаалгад явах боломжтой. Санхүүгийн бүтэлгүй байдлаа засвал худалдаа наймаанаас ашиг олно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00