Dark Light
Нийгэм | 2025-06-09

ЧИРЭГДЭЖ ЯВАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ШҮРГҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 20:00 цагийн орчимд Paparazzi+traffic Mongolia платформд "Ачилтын машин хүн дайрсан" гэх мэдээлэл нийтлэгдсэн. Тухайн асуудлаар ТЦА-наас тодруулахад: 

"Сүхбаатар дүүрэгт тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлж, түр саатуулах үйлчилгээ эрхэлдэг компанийн ачигч автомашины жолооч нь 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Тоёота Приүс 41 маркийн тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний дүрмийн 14.8в “чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр /22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд/ зогсохыг хориглоно заалт зөрчсөн үндэслэлээр Чингэлтэй өргөн чөлөө, долоон буудлын эцсийн автобусны буудлаас зөөж шилжүүлэх үед дээрх зөрчил гарсан. Тухайн үед автомашинтай хамааралгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн ачигч автомашины хөдөлгөөнийг хааж зогсон, чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд шүргүүлсэн. Дээрх асуудалд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00