2025 оны зургадугаар сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил хэргийн яриа хэлэлцээрт цаг хугацаа ба эрч хүчээ зөв ашигла. Аливаа харилцаанд бодитойгоор хандаж нэг нэгийгээ ойлгож хүндэл. Ажил дээр хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Албан харилцаанд та томоохон зөрчил мэдрэх болно. Хувийн амьдралд бодит байдлаас тасарсан мэт төсөөлөл үүснэ. Хууч өвчтэй хүмүүсийн эрүүл мэнд хямарна.
Үхэр: Гэр бүлийн ярилцлагаас эерэг уур амьсгал бүрдэнэ. Энэ нь танд ажлын амжилт гаргах түлхэц болно. Хайр дурлалын харилцаанд үр дүн гарна. Бусдыг уучлах сэтгэл өндөр байх тул буяны үйлсэд оролцож болно. Тус тусын ажилтай уулзаагүй удсан найз нөхөдтэйгөө уулзана.
Ихэр: Өнөөдөр олдсон боломжийг зөв ашигла. Найз нөхөд сайн зөвлөгөө өгнө. Өнгөрсөн алдаандаа дүгнэлт хий. Шинэ танилуудтай болгоомжтой харьц. Зээл авах талаар гэрээ хэлэлцээр хийх нь үр дүнтэй болно. Хайрын харилцаа энэ үед тааламжтай боломжтой болж ирнэ.
Мэлхий: Ажил хэрэгч хүмүүс нөлөөллийн хүрээгээ боломжтой бүхий л аргаар өргөжүүлэх хэрэгтэй. Ажил хэргийн яриа хэлэлцээр өрнүүлэхэд таатай. Та бусадтай үзэл бодол сайн нийлэх тул ирээдүйн хамтрагчаа олж магадгүй. Хайрын харилцаа бүтэлтэй болбол та амьдралын үнэ цэнийг ойлгоно. Ганц бие хүмүүс амьдралаа өөрчлөхөөр шийднэ.
Арслан: Алсын аялалд явахад зарим шалтгаанаар таагүй байж магадгүй. Хол замд түшиг тулгуур болох хүнээ олохыг хичээ. Гэр бүлийн бат бөх холбоог бодож хэрүүл маргаан бүү үүсгэ. Зөрчил маргаан нь ойр дотнын хүмүүсийн харилцаанд ихээхэн төвөг учруулна. Зөрүүд зангаа сайн хяна.
Охин: Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийн тулд үзэл бодол нэгтэй хүмүүстэй хамтран ажиллах боломжийг сайн ашигла. Танд хамтрагчтайгаа хэл амаа ололцох шаардлага гарна. Сонгосон зарчмаа барьж, өөрийгөө зөв илэрхийлж чаддаг бол аяндаа байдал хэвийн болно. Шинэ найз нөхдийн холбоо тогтоох, амьдралаа өөрчлөх боломжийг энэ цаг үед бүү алд.
Жинлүүр: Өөрийн итгэлтэй байх ч бусад хүмүүстэй зөвлө. Аль болох нөхцөл байдалд дасан зохицохыг хичээ. Мөн үүсэж болох нөхцөл байдлыг хэд хэдэн алхмаар урьдчилан тооцож сур. Ажил хэрэг зогсонги байдалд орж, дотнын хүмүүс хамт ажиллагсадтайгаа харьцаа муудах магадлалтай тул болгоомж илүүдэхгүй.
Хилэнц: Арилжаа наймааг цаг үеийн нөхцөл байдлыг сайн тооцоолж хийж чадвал ашиг орлого олно. Хол газар явах ажил хэргийг түр хойшлуулбал сайн. Таны мэдрэмж өнөөдөр маш өндөр байна. Хайртай хүмүүстэйгээ сайн ойлголцож чадна. Архаг хууч өвчин хөдлөх магадлалтай. Сайн амарч, дархлаагаа сайжруулах арга хэмжээ ав.
Нум: Энэ өдөр гаднын нөлөө сэтгэл зүйн хувьд хямралд оруулж болзошгүй. Болгоомжтой байхгүй бол эрх чөлөө хүссэн дотоод мэдрэмж тань ойр дотнын хүнтэйгээ харьцах харилцааг эвдэх болно. Үл ойлголцолд оруулж болзошгүй гэнэтийн үйл явдлаас болгоомжил. Та өөртөө хэрэгцээгүй асуудлуудыг их тээж байна.
Матар: Нэгэн хэвийн амьдралаас залхаж, илүү хурц мэдрэмжийн араас хөөцөлдөх бололтой. Ёс журамгүй байдлаас болоод хайртай хүнтэйгээ харилцаа муудах магадлалтай. Таагүй байдлаас эерэг мэдрэмжээ ашиглан гарах бололцоотой. Гэвч өөрийн сэтгэл санааны ариун нандин байдлын тухай бодож үзэхийг од эрхэс зөвлөж байна.
Хумх: Ээдрээтэй харилцаа үүссэн хүмүүстэйгээ уулзахгүй байхыг хичээ. Мөн шинээр хүнтэй танилцах нь ч сөрөг үр дагавартай байж мэднэ. Хийсэн үйлдлийнхээ хариуд хариуцлага хүлээх чадвартай бай. Ашигтай мэт санагдсан ч хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Өнөөдөр хийсэн худалдан авалт мөнгөө л хий цацахтай адил болно.
Загас: Таны эрүүл мэнд доройтож мэднэ. Сэтгэл санаа амар тайван болгож чадвал биеийн эрүүл мэнд дээрдэнэ. Хоолныхоо дэглэмээ өөрчлөх нь тохиромжтой. Амьдралын идэвхийг сайжруулж дасгал хөдөлгөөн хий. Өнөөдөр мэдээлэл цуглуулж, мэдлэгтэй хүмүүсийн зөвлөгөөг өөрийгөө амьдралд хэрэглээд үз.