Зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр, Бурхан багшийн их дүйчэн өдөр-ийг тохиолдуулан МБШТ–Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж “Тэгчэн сожин” буюу нэг өдрийн тэтгэн ариусгахуй номыг лам хуврагууд болон сүсэгтэн олонд соёрхон айлдлаа.
Энэхүү хүндэтгэлт, ариун номын айлдвар нь сүсэгтэн олон өргөл барьц өргөж, буян хураах, сэтгэлийн ариусалд хүрэхэд зориулсан бөгөөд “Гандан телевиз” энэхүү үйл ажиллагааг орон даяар шууд дамжуулан хүргэлээ.
Бурхан багшийн дүйчэн өдөр нь буян ном хураах, сэтгэлээ ариусган гэгээрэлд хүрэхэд хамгийн тохиромжтой, хосгүй буянт өдөр билээ.