Dark Light
Нийгэм | 2025-06-11

ЕРӨӨ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Их-Алт гэдэг газар энэ сарын 6-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.10/ 12.00 цагт бүрэн унтрааж, орон нутагт нь хүлээлгэн өгчээ. Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, аврах анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын байгаль орчны байцаагч, орон нутгийн иргэд ажилласан байна. Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд энэ сарын 8-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.10/16.40 цагт цурманд оруулсан бол Булган аймгийн Сэлэнгэ суманд энэ сарын 8-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.10/ 09.00 цагт бүрэн унтраасан байна.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14