Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр 2025 оны зуны саруудад (зургаа, долоо, наймдугаар сар) агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадасны төлөв байдал:
-
6-р сард:
-
Зүүн хойд болон баруун өмнөд нутгаар хур тунадас ахиу.
-
Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Завхан, Төв зэрэг аймгийн ихэнх хэсэгт температур олон жилийн дунджийн орчим.
-
-
7-р сард:
-
Зүүн өмнөд нутгаар хур тунадас ахиу, харин баруун нутгаар (Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай) бага.
-
Температур нийт нутгаар дунджаас дулаан байна.
-
-
8-р сард:
-
Алтайн өвөр говь, говийн бүс нутгаар хур тунадас ахиу.
-
Өмнөговь, Дундговь, Дорноговь зэрэг нутгаар температур дунджийн орчим, бусад нутгаар дулаан байна.
-
Сэрэмжлүүлэг:
Гэнэтийн аадар бороо, үер усны аюул, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.