Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг 1-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Төв шуудангийн уулзварыг хааж шинэчилнэ. Замыг 2025 оны зургаадугаар сарын 14-ний 23:30 цагаас 2025 оны зургаадугаар сарын 15-ны 15:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
