Төрийн наадамд оролцохоор бэлтгэж байсан морьт харвааны 18 морьдыг хулгайлсан хэрэг энэ сарын 07-ны өдөр /2025.06.07/ гарчээ.
Уг асуудлаар морьдын эзэн Н.Алтанхуягаас тодруулахад: "Морьдыг гурваас дөрвөн хүн нийлэн Жаргалантын амнаас хулгайлж тууж явааг ойролцоох хяналтын камерын бичлэгээс харсан. Морьдод зүүлгэсэн байршил тогтоогчийг /GPS/ салгаж Өлзийт хорооллын Айдсын давааны ойролцоох замын хажууд хаясан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж эхэлсэн" хэмээн мэдээллээ.
Алга болсон морьд нум, сумын тамгатай байна. Сураг гаргаж өгсөн болон харсан үзсэн хүмүүс 88085401, 88076375, 90057090, 99147668 гэсэн дугаартай утас руу холбогдоно уу.