2025 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Олж буй орлогоосоо ихийг зарлагдах төлөвтэй байгаа учраас сайн төлөвлө. Буулт хийх шаардлагатай үед мэдрэмжтэй байснаар чухал ажил саадгүй явна. Харин зөрүүд байдлаа үргэлжлүүлсээр байвал хувийн амьдралаа санаснаараа идэвхжүүлж чадахгүй. Хэрэгтэй үед бага зэрэг хошин мэдрэмж гаргахаар байна. Харин бусадтай тоглоом шоглоомоор үнэн байдлыг хаацайлах гэж оролдвол та хүссэн хариултаа сонсож чадахгүй.
Үхэр: Гаднын нөхцөл байдал таагүй үед өөрийн байр сууриндаа итгэлтэй бай. Өөрийн гэсэн үзэл бодлоор бүхнийг шийдэх хэрэгтэй болно. Юу ч болж байсан үйл явдлыг өөрийнхөөрөө дүгнэж, бусдын нөлөөнд бүү авт. Энэ өдөр өвчилбөл хар цагаан хэл ам үүссэнтэй холбоотой байна.
Ихэр: Таны хамтран ажиллах мөрөөдөл биелнэ. Бичиг баримтдаа анхааралтай бай. Ажил хэргийн шинэ төсөл боловсруулж байгаа бол нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг авна. Хайр дурлал, зугаа цэнгэл болон шинэ танилтай холбоотой харилцаа амжилттай байх магадлалтай.
Мэлхий: Аливаа үйл ажиллагаанд сайн идэвх зүтгэл гаргавал таны сэтгэл санаа өөдрөг болно. Хэрвээ ажлаа солих эсвэл амьдардаг газраа өөрчлөх бол үүнийг болгоомжтой хийх хэрэгтэй. Хэсэг хугацаанд эрсдэлтэй ээдрээтэй асуудлаас хол бай. Ажлын үүрэг хариуцлагадаа онцгой анхаарал тавь. Энэ өдрийн үйл явдал танд хувийн асуудалтай холбоотой шинэ зүйл нээж өгнө.
Арслан: Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх нь чухал асуудалд тавигдана. Төсөл болон төлөвлөгөөнийхөө талаар чадвартай мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, хэрэгтэй мэдээллээ эрж хайвал сайн үр дүн үзүүлнэ. Шинжлэх ухааны судалгааны ажлаар томилолтоор явахад үр дүн сайн байна.
Охин: Ажил хэрэгтээ тэвчээртэй, ухаалаг хандахгүй бол хамтын ажиллагааны хэлхээ холбоог алдаж болно. Мөн тогтворгүй сэтгэл зүйгээс болж ойр дотнын хүмүүсийнхээ итгэл найдварыг хялбархан алдаж болзошгүй байгааг од эрхэс анхааруулж байна. Аливаад эерэг сэтгэлээр хүмүүнлэг хандах нь бусдад итгэл найдвар төрүүлнэ. Үйл ажиллагааныхаа хэрэгжилтэд чанарын үзүүлэлтийг анхаарах хэрэгтэй бололтой.
Жинлүүр: Үл ойлголцол үүсгэхгүйн тулд ойр дотнын хүмүүстэйгээ нээлттэй бөгөөд ил тод холбоотой бай. Гэхдээ хайртай хүнээ хэт нээлттэй, илэн далангүй байхыг бүү шаард. Хосууд бие биеэ ойлгохгүй бол тааламжгүй байдал үүснэ. Салалт, өмч хөрөнгөө булаалдах зэрэг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй.
Хилэнц: Цаг завгүй бужигнасан ажилтай байсан ч гарах үр дүнг дүгнэн цэгцлэх хугацаа гарга. Хөрөнгө оруулах нь эрсдэлтэй тул эргэж судал. Та ойр зуурын ажил ихтэй, завгүй байх болно. Өөрийн гэсэн онцлогтой ажлаа хийх нь амжилттай байх бөгөөд аливаа зүйлийг сэргээн шинэчлэх төрлийн ажлаас таны сайн туршлага харагдана. Гэр бүлийн асуудлууд хувирамтгай байна. Гэхдээ зарим нэг хүндрэл бэрхшээлүүд амархан шийдэгдэхээр ч байж мэднэ.
Нум: Өмнөө тавьсан зорилгоо бодит байдал дээр хэрэгжүүлж амьдар. Урам зориг авч, бүтээлч идэвх сэргээх юм бол зорьсноо биелүүлэх боломж гарна. Харин өөрийн сайн талуудаа гаргаж чадахгүй бол зүгээр л хий хоосон мөрөөдөгч нэгэн болж хувирна. Та бусдыг өгөөмөр сэтгэлээр өөртөө татахыг эрмэлз.
Матар: Санаа бодол нийлдэг хүмүүсийнхээ хүрээнд цагийг өнгөрүүлэх нь таатай байх болно. Удаан уулзаагүй найз нөхөдтэйгээ таарахад тохиромжтой цаг үе. Танд төсөөлөөгүй шагнал, урамшуулал ирэх болно. Таны найдвартай ар тал болж байгаа хүний ашиг тус мэдрэгдэх болно. Холоос ажил хэрэгт тустай мэдээлэл ирнэ.
Хумх: Завгүй байсан ч бусдыг сонсох хэрэгтэй цаг үе. Харин хувийн асуудлаа бусдад хамаатуулахгүй, өөрөө шийдэж байх хэрэгтэй. Сайн найз нөхөд тань нөхөрсөг хандах бөгөөд зүрх сэтгэлийг тань сэргээх болно. Өмнө хийсэн бүтээснийхээ үр өгөөжийг хүртэх ба эндээс гарсан эрч хүч танд амьдралын таашаал, урам зоригийг мэдрүүлэх болно.
Загас: Хор нөлөө үзүүлдэг хүмүүсийг өөрийн дотоод хэрэгт оролцох, бодол санаанд тань нөлөөлөх боломж бүү өг. Аливаа харилцаатай холбоотой ойлгомжгүй үйл явдлууд тохиолдоно. Гэр бүлийн асуудал танаас багагүй хүч хөдөлмөр шаардана. Боломжийн орлого бүрдүүлэх болон амьдрал ахуйгаа сайжруулахтай холбоотой шийдвэр гаргах үе.