Dark Light
Нийгэм | 2025-06-12

НУТГИЙН 6 ХУВЬ ТҮЙМЭРТ ӨРТӨХ ЭРСДЭЛ "МАШ ИХ" БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол орны хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглалыг гаргахад тавдугаар сарын байдлаар нийт нутгийн 23.1 хувь нь бага, 7.4 хувь нь дунд, 5.4 хувь нь их, 6 хувь нь нэн эрсдэлтэй байна. Тус зураглалыг гаргахдаа 2000-2024 онд гарсан ой, хээрийн түймрийн голомтын байршлын тархалт, түймрийн давтамжийн зураглал, ой, хээрийн түймрийн аюулын зэрэглэл, газрын бүрхэвчийн зураглал, 2025 оны 5 сарын хуурайшилтын индексийг тооцоолон ашиглажээ. Манай орны нийт газар нутгийн 7.9 хувь орчим нь ойгоор бүрхэгдсэн. Энэ нь ойролцоогоор 12.9 сая га газрыг эзэлж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Хэнтий зэрэг хойд бүсийн аймагт голдуу төвлөрдөг. Монголын ой ихэвчлэн шилмүүст төрлийн хар мод, нарс, хуш, гацуураас бүрддэг бөгөөд эдгээр ой нь экосистемийн тэнцвэрт байдал, уур амьсгалын зохицуулалт, хөрс хамгаалахад чухал үүрэгтэй юм. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14