Dark Light
Нийгэм | 2025-06-12

КАБЕЛИЙН УТСЫГ ГАЗАР ДООГУУР СУВАГЧИЛЖ ОРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах ажил үргэлжилж байна. Явган зам засварын ажлын норм стандарт, зорчих хэсгийн болон хөдөлмөрийн аюулгүй байдалд НХШГ-аас хяналт тавьж байна. 

Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан ЧД-ийн 1 дүгээр хороо, Мөнгөн завьяа орчимд ажиллалаа. 

Тус байршилд явган зам засварын ажлыг Сант-Өндөр ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд стандартын дагуу 600х300х400 хэмжээтэй байгалийн боржин чулуун хавтангаар шинэчилж байна. Ингэхдээ цахилгаан болон холбооны кабелийн утсыг газар доогуур сурагчилж оруулна гэдгийг тус компанийн талбайн инженер хэлж байв. 

НХШГ-ын дарга Ш.Энхбаяр “Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүд гэрэлтүүлэгтэй хамгаалалтын хашаа барих, аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ тавих, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Мөн явган явж байгаа иргэдийн замд шороо асгахгүй байх, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай” гэдгийг онцлов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14