Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол орны бэлчээрийн талхлагдлыг зайнаас тандан судлах, нөхөн сэргээх ажилд дэмжлэг үзүүлэн Монгол Улсын Байгаль орчныг хамгаалахад оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Засгийн газрын шагнал БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН тэмдгээр
- Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, төслийн ахлах зөвлөх ТОРСТЕН ХАРДЕР
- Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Төслийн зохицуулалт, хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн ОХИНООГИЙН ЭНХБАТ
- ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн Газарзүйн мэдээллийн систем-Зурагзүйн салбарын дарга МАНДАХЫН УРТНАСАН нарыг шагнаж, урамшууллаа.
Шагналыг БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт гардууллаа.
