Dark Light
Нийгэм | 2025-06-12

2163 ТОНН БОРДОО НИЙЛҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын IV” аяны хүрээнд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК хөдөө аж ахуйн салбарын үндэс суурийг бэхжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор цогц, стратегийн арга хэмжээнүүдийг шат дараатайгаар амжилттай хэрэгжүүлж байна.

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын тэргүүний туршлага, технологид тулгуурласан бордооны нийлүүлэлтийн шийдлийг хэрэгжүүлж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллага нь ОХУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Уралхим” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Бест Вестерн Тех” ХХК-тай хамтран ажилласан. Энэ хүрээнд 45 аж ахуйн нэгж, иргэнд таван нэр төрлийн нийт 2,163.2 тонн өндөр агууламжтай бордоог нийлүүлжээ. Тус бордоог 21,630 га талбайд ашигласан байна.

Уг бордоог хэрэглэснээр ургамлын ургалтын эрч нэмэгдэж, жигд ургалт, хөврөлт сайжирч, ургацын чанар, хэмжээ нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс энэхүү бордооны хэрэглээ нь зөвхөн нэг улирлын дүн бус, хөрсний урт хугацааны үржил шимд эерэг нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна. Монгол Улсын хүнсний бие даасан байдал, хангамжийн тогтвортой байдал нь зөвхөн тариаланчдаас бус төр, хувийн хэвшил, судлаачид, олон нийтийн хамтын оролцоо, нэгдмэл бодлогоор шийдэгдэх асуудал юм. Энэ чиглэлээр “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь үлгэр жишээ түншлэл, шинэлэг менежмент, бодит үр дүн-гээр хүнсний хувьсгалд бодитой хувь нэмэр оруулж байгаа билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14