Dark Light
Нийгэм | 2025-06-12

МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНООС УРИАЛГА ГАРГАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зуны хурдан морины уралдааны бэлтгэл ажил эхэлж, уралдаан, наадмууд өрнөхтэй холбогдуулан Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос дараах уриалгыг хүргэж байна.
Уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэндийн аюулгүй байдалд онцгойлон анхаарахыг нийт уяачид, эцэг эх, гал уяаны хамт олонд уриалж байна. Үүнд:
  • Хурдан морины бэлтгэл, сургуулилтын явцад уралдаанч хүүхдүүдийг стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэлийг бүрэн өмсгөж оролцуулах.
  • Сургуулилтыг аюулгүй, тохиромжтой зам талбайд зохион байгуулах.
  • Уралдаанч хүүхдүүдийг гэнэтийн ослын жилийн даатгалд заавал хамруулах. Энэхүү даатгал нь ахуйн болон бусад нөхцөлийн эрсдэлд хамаарах тул зөвхөн уралдаанд оролцохоос өмнө бус, урьдчилан даатгуулахыг анхааруулж байна.
  • Сургуулилтыг цаг агаарын тааламжтай, тохиромжтой нөхцөлд явуулах.
Эдгээр шаардлагыг чанд мөрдөх нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14