УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Би сайдын ажлыг аваад өнөөдөр яг 11 сар 1 өдөр болж байна. Энэ хугацаанд УИХ-д өргөн баригдсан 10 гаруй хуулийн төсөл бий. Ангилаад харах юм бол хүний эрхийн тухай хуулиуд, Хүний эрхийн тухай багц хуулиуд байгаа. 12 хууль өргөн барьснаас 11 нь хэлэлцэгдсэн. Үүн дээр нэмээд олон жил яригдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль гэсэн хуулийн төслүүд бий. Дараагийн ээлжид Авлигын эсрэг багц хуулиуд байгаа. Үүн дээр нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө орлогыг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл үүнийг дагалдаад авлигын хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль эрүүгийн хуульд орох нэмэлт өөрчлөлт гэсэн 10 гаруй хуулийг өөрчилсөн. Би нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө орлогыг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийг өөрөө зохиогоод яваад байгаа юм биш ээ. Америк, европ мэргэжилтнүүд зөвлөж байна. Авлигын улмаас хөрөнгөжсөн хөрөнгийг нь хураагаач, арга замаа та нар олооч ээ гэдэг асуудлыг яриад байгаа. Энэ асуудлыг шийдвэл авлигын индекс урагшилна. Дараагийн чухал асуудал нь шударга ёсны эрэлхийлэл. Тухайлбал, стратегийн орд баялгийн сантай холбоотой асуудлуудыг Засгийн газар хөндсөн. 18 жилийн дараа УИХ-ын гишүүн Мөнхтулгаар ахлуулсан Оюутолгой, Ухаа худаг, Асгатын мөнгөний ордын төрийн хувь эзэмшилтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдсан. Энэ үйл ажиллагааг ямарваа нэг лобби, аливаа нэг эсэргүүцэл элдвийн асуудлаас шантралгүйгээр, муулуулах гүтгүүлэхээс айхгүйгээр энэ үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлээсэй л гэж хүсэж байна.
Нийгэм | 2025-06-12
Сэтгэгдэл бичих