Dark Light
Нийгэм | 2025-06-12

Н.НОМТОЙБАЯР: ЯМБЫГ НЬ ЭДЭЛДЭГ, ЯЛЫГ НЬ ҮҮРДЭГГҮЙ САЙДУУД БАЙДАГ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Эргэлзээтэй хэд хэдэн асуудал байна гэж би хэлж байсан. одоо болтол эргэлзээ тайлагдаагүй байна. Дээрээс нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ямар хүмүүс байх вэ. Гар нийлж ажиллах хүмүүс байх юм уу, үгүй юм уу. Ярих болохоор их гоё яриад байдаг. Яг ажил хийх болохоор шал эсрэг юм хийгээд байдаг. Ямбыг нь эдэлдэг, ялыг нь үүрдэггүй сайдууд байдаг шүү дээ. Ийм байдлаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх вэ гэдгийг харж л таарна. Мэдээж бүтэц цомхон байх хэрэгтэй. Бүрэлдэхүүн нь чадамжтай ажил хэрэгч байх хэрэгтэй. 
-Санал хураалтыг хэрхэн тоолсон бэ?
-Урьдын уламжлалт жишгээрээ бага хурлын гишүүдийнхээ өмнө тайзан дээр ширээн дээр дэлгэж байгаад тоолдог. Гэтэл хөшигний ард орж байгаад тоолсон. Энэ бол асар том эргэлзээ үүсгэсэн. Би Ганзоригийн Тэмүүлэнг дэмжиж байсан. Дэмжлээ гээд надад Цагаан ордонд орж санал өгөх эрх байхгүй. МАН-ын гишүүн биш. Би улс төрд гурван удаа сонгогдон ажиллахдаа сөрөг хүчний лидер ч хийж байсан. Засгийн газрыг ч манлайлж ажиллаж байсан. Надад аль ч хувилбар дээр бий. Ямарваа нэгэн байдлаар албан тушаалын араас хөөцөлдөөд шадар сайд, эдийн засгийн сайд болъё гэж гүйгээд байгаа зүйл байхгүй гэдгээ хэлье. Ерөөсөө аман болон бичгээр тийм урилга заллага огт ирээгүй. Мэдээж Ерөнхий сайд нь албажаад Их хурлаараа томилогдсоны дараа энэ асуудал яригдах байх. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14