Dark Light
Нийгэм | 2025-06-13

34 ДЭХ ЕС Г.ЗАНДАНШАТАР ТАМГАА ГАРДАЖ АВЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Г.Занданшатар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газрын тамга хүлээн авлаа.

2025 оны зургадугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамга хүлээн авч, үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо.

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ тамга гардуулан өгөх үеэрээ шинэ Ерөнхий сайдын ажил үйлсэд амжилт хүсээд, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хүслээ.

Шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнд амжилт хүсэж, түүний хэрэгжүүлсэн “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бодлого”, хөгжлийн мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн нь Монголын түүхэнд үлдэхуйц чухал гавьяа болсон болохыг онцлон тэмдэглэв. Тэрээр цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14