Dark Light
Нийгэм | 2025-06-13

Э.АНХБАЯР: ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 3 ХҮНДРЭЛ ГАРЧ, 3 НАС БАРАЛТ БҮРТГЭГДСЭН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
ХӨСҮТ-өөс Улаанбурхан өвчний тархалт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр: Сүүлийн 24 цагт 338 тохиолдол шинээр батлагдсан байна. Улаанбаатар хотод 238, Архангай аймагт 10, Говь-Алтай аймагт 6, Дархан-Уул аймагт 42, Дорноговь аймагт 5, Сүхбаатар аймагт 31, Увс аймагт 6 тохиолдол бүртгэгджээ. 2025 оны хоёрдугаар сарын 18-наас хойш нийт 7174 Улаанбурханы тохиолдол бүртгэгдсэнээс 5444 нь эдгэрчээ. Ойрын хавьтал болох 62455 хүнд голомтын хариу арга хэмжээ авах байснаас 4429 хүнд голомтын хариу арга хэмжээ авч 85.5 хувьд нь хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс 626 хүн татгалзсан. Энэхүү вакцинаар сэргийлж болох өвчин. Голомтын хариу арга хэмжээ буюу дархлаажуулалтдаа бүрэн хамрагдаач ээ. 626 хүн татгалзсан нь халдвар тараах бас нэгэн эрсдэл болж байна. Гэрээр 1009 тохиолдол эмчлүүлж байгаа. Одоогоор эмнэлэгт улсын хэмжээнд нийт 627 хүүхэд эмчлүүлж байна. Өнгөрсөн 7 хоногт 3 хүндрэл гарч, 3 нас баралт бүртгэгдсэн. Ингээд 5 нас баралт болсон. Одоо эрчимт эмчилгээний тасагт 10 хүнд хүүхэд эмчлүүлж байна. Дээрх хүүхдүүдийн 71.2 хувь нь вакцинд хамрагдаагүй. Нэгдүгээр тунтай хүүхэд 7.8, хоёрдугаар тунтай хүүхэд 16 хувийг эзэлжээ. Нас болоогүй 5 хувийг эзэлж байна. Цэцэрлэгийн хүүхдүүд  6.2 хувийг, сурагчид 67.3 хувь, оюутан 0.7 хувь, гэрт байдаг буюу нас болоогүй хүүхдүүд 17.1 хувьтай байгаа юм. Сүүлийн үед ХӨСҮТ-д хүлээн авахаар ирэх ачаалал нэмэгдсэн. Үүнтэй холбоотой хариу арга хэмжээ авахаар 24 цагийн дархлаажуулалтын цэгийг ажиллуулж эхэлсэн.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14